sonin.mn

2024 оны 9-р сарын 27-нд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзжээ.




Ван И энэ үеэр хэлэхдээ, "Америк Хятадтай байнга "хоёр нүүртэй" харьцаж болохгүй, нэг талаар Хятадыг увайгүй байдлаар тал бүрээр шахаж, нөгөө талаар Хятадтай юу ч болоогүй юм шиг хэлэлцэж, хамтран ажиллаж байна. АНУ Хятадтай зөрчилдөх бодолгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа тул харилцан хүндэтгэх үндсэн дээр яриа хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, санал зөрөлдөөндөө болгоомжтой шийдвэрлэх ёстой.Тайваний хоолойн өнөөгийн нөхцөл байдлын хамгийн том аюул бол Лай Чиндэ нарын зэрэг хүмүүсийн "Тайваний тусгаар тогтнол"-ын үйл ажиллагаа улам бүр газар авч байгаа явдал юм. Америк хэрэв Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол нэг Хятадын зарчмыг баримталж, гурван хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэн, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, "Тайванийн тусгаар тогтнол"-ийг илээр эсэргүүцэж, Хятад улсын энх тайван нэгдлийг дэмжих ёстой." гэв.


Хоёр тал олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар харилцаагаа хэвээр хадгалж, Ази Номхон далайн асуудлаарх Хятад Америкийн шинэ шатны зөвшилцлийг тохиромжтой цагт хийхээр тохиролцсон байна.


Г.Бямба