sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 27 /VOA/. “Хелен” хар салхи Флорида муж улсын баруун хойд хэсгийг дайран өнгөрч, зарим газарт 6 м өндөр давалгаа үүсгэх төлөвтэй байна гэж АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс /NHC/ пүрэв гарагт мэдээлжээ. 


Дөрөвдүгээр түвшний хүчтэй хар салхи болох “Хелен” орон нутгийн цагаар пүрэв гаргийн орой Флоридагийн Биг-Бенд бүсэд хөрсний нуралт үүсгэх магадлалтай байна.


NHC-ийн хамгийн сүүлийн мэдээгээр, Тампа хотоос баруун зүгт 205 км, Таллахасси хотоос өмнө зүгт 280 км зайд 205 км/цагийн хурдтайгаар урагшилж байжээ. Хар салхины нөлөөгөөр үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.


Флорида муж улсын захирагч Рон ДеСантис Флоридагийн бүх 67 тойрогт онцгой байдал зарласан байна. Мөн тэрбээр Үндэсний гвардын олон мянган алба хаагчдыг эрэн хайх, аврах ажиллагаанд бэлтгэх, эрчим хүчний шугамыг сэргээх зорилгоор байршуулсан байна.


Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт шуурганы талаар мэдээллийг авсан бөгөөд түүний засгийн газар “Хелен” хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байгаа Флорида болон бусад муж улсад тусламж үзүүлэхэд бэлэн байна гэдгийг мэдэгджээ. “Хелен” бол зургаадугаар сарын 1-нээс эхэлсэн Атлантын далайн хар салхины улиралд тохиож буй найм дахь шуурга юм. Далай тэнгис, агаар мандал судлалын төвөөс мэдээлснээр, энэ онд далайн температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тул олон жилийн дунджаас илүү олон удаа хар салхи нүүрлэх магадлалтай байна.



Э.Хулан

Эх сурвалж: "монцамэ" агентлаг