sonin.mn

9-р сарын 16-нд Хятад-Лаос төмөр замын олон улсын ачаа тээвэр 10 сая тонныг давжээ. 

2021 оны 12-р сарын 3-нд Хятад-Лаосын төмөр зам бүрэн ашиглалтад орсноос хойш богино хугацаанд Хятад болон Зүүн өмнөд Азийг холбосон гол цэг болсон юм.

Одоогоор Хятад-Лаосын төмөр замын улс дамнасан ачаа тээвэрлэлт Лаос, Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулагч 12 орон болон Хятадын дотоодын томоохон хотуудыг хамарч, анх резин, бордоо, электроник, фотоэлектрик, харилцаа холбоо, автомашин зэргийг хамарсан 2900 гаруй бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг болжээ. 


Г.Бямба