sonin.mn

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 16 /Kyodo/. Японы Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд асан Санаэ Такаичиг Либерал ардчилсан намын /ЛАН/ дэмжигчдийн 27.7 хувь нь дараагийн Ерөнхий сайд болоход хамгийн тохирох хүн гэж үзэж байгааг Киодо агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.




С.Такаичи Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах хүнийг сонгохоор есдүгээр сарын 27-нд явуулах ЛАН-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Улс төрийн хандивын дуулианы улмаас өнгөрсөн оны сүүлчээс хойш эрх баригч намын нэр хүнд унаж буй энэ үед Ф.Кишида намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ наймдугаар сард мэдэгдсэн билээ.  




Өнгөрсөн ням гаргаас эхлэн хоёр өдрийн турш утсаар явуулсан санал асуулгын дүнгээр бусад найман нэр дэвшигчийн дундаас Батлан ​​хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба 23.7 хувь, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми 19.1 хувийн санал авсан нь аль нэг нэр дэвшигч сонгуулийн эхний шатанд шууд олонхын санал авч чадахгүй байх магадлалтайг харуулсан байна.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг