/ өгүүллэг /
Наран улсын цэрэг эр асан Акира миний бие эдүгээ нас өндөр болж улсынхаа ахмадын асрамжийн газарт амьдарч байна даа. Энд байхдаа элдвийг бодож өдрийг өнгөрөөх юм даа. Нэгэн өдөр японы “Асахи” сонины газрын сэтгүүлч бүсгүй Мичико над дээр ирж “Акира гуай, та Орос, Монголд олзлогдсон түүхээ ярьж өгөөч” гэлээ. Би хэсэг зуур бодолхийлж байснаа “За яахав, би ярья. Дурсах юм ч надад байна.” гэлээ.
Цэрэгт явж дайнд орсон залуу насаа эргэн бодоход өчигдөрхөн юм шиг л санагдаж байна даа. Би дөнгөж 17 нас хүрч байсан цаг. Манайх хоёр хүүтэй айл байлаа.
Ахыг минь Хироки гэдэг сэн. Ах маань дөнгөж 19 настайдаа цэргийн нисэгчээр алба хааж америктай дайтаж байхдаа өөрийн “Zero” хэмээх байлдааны нисэх онгоцоор камиказе хийж америкийн хөлөг онгоцыг мөргөж баатарлагаар амь үрэгдсэн юм. Манайх японы нийслэлээс нилээд баруун хойш оршдог Ямагата нутгийн айл л даа. Дайн төгсөх дөхөж байсан хаврын нэгэн өглөө гэнэт би Эзэн хааны цэрэгт явахаар шийдлээ. Би ядуу айлын отгон хүү байсан юм.
Тэр үед цэргийн эрхтэнүүд радиогоор: “Эх орны эрэлхэг хөвгүүд ээ. Эзэн хааны цэрэгт явж амьдрал ахуйгаа дээшлүүл. Манжуурт очиж тариа ногоо тарьж гэдэс цатгалан амьдар” хэмээн ухуулна. Би ээжтэйгээ салах ёс хийгээд төрөлх Ямагата нутгаасаа галт тэргээр гарч нийслэл Токио хот хүрлээ. Америкчуудын бөмбөгдөлтөд өртсөн Токио хот маань биднийг тун дүнсгэрхэн угтлаа.
Цэрэгт очсон залуус бид тэнд нэг сарын цэргийн бэлтгэл хийгээд алс дорнодын Манжуурт очлоо. Нутгаасаа хамт гарсан Таро хэмээх залуу үргэлж надтай хамт салахгүй дагаж явдаг сан. Манай цэргийн анги утаанд дарагдсан хятадын нэгэн хотод очиж байрлалаа.
Хотын нэрийг Харбин гэдэг ажээ. Энэ хотод би анх монгол хүнийг харсан юм. Өвөр монголын Вангийн сүмийн ойролцоох япон цэргийн сургуульд олон өвөр монгол залуус сурдагийг бас мэдэж билээ. Харбинд би бүтэн зуны турш цэргийн бэлтгэл хийж өнгөрөөлөө. Гэтэл тэрхүү зуны сүүлийн сард гэнэт шоргоолж мэт үй олон зөвлөлтийн улаан орос цэрэг газраар дүүрэн танк, тэнгэрээр дүүрэн нисэх онгоцтой дайран орж ирэх нь тэр. Манай цэргийн анги Харбин хотыг хамгаалан тулалдсан боловч удалгүй бүслэгдэж илт давуу дайсны цэрэгт ялагдав. Таро бид хоёр орос цэрэгт олзлогдлоо. Оросуудыг тийм их харгис хүмүүс хэмээн огт бодож байсангүй. Орос цэргүүд олзлогдсон япон цэргүүдийг том том хар гутлаараа өшигчиж, бууны бөгсөөр толгой руу нь нүүр нүдгүй цохиж яргалдаг байлаа. Тэд олзлогдсон япон цэргийн офиеруудын зүүсэн бугуйн цаг, мөнгөний түрүүвч, зүүдэг цүнх, сэлмийг тэр дор нь дээрэмдэн хурааж авна.
Орос цэргүүд эзлэгдсэн Манжуур нутгийн бүсгүйчүүдийг монгол, манж, солонгос, хятад гэлтгүй хүчирхийлдэг байв.Ийм балмад муухай хүчирхиийллээс болж Манжуурт бүсгүйчүүдийн дунд арьс өнгөний өвчин ихээр дэгдэж байсан юм.
Орос цэргүүд сэжигтэй харагдсан нутгийн энгийн эрчүүдийг японы тагнуул хэмээн хардаж шууд л буудчихна. Японы Эзэн хааны цэргүүд Манжуурт арван жил байрлахдаа нэг ч удаа хүчирхийлэл үйлдэж байгаагүй, энгийн нэг ч иргэнийг шалтгаангүй буудаж байгаагүй юм даа. Манай япон цэрэг ёс зүйтэй, сахилга баттай, Эзэн хаандаа үнэнч арми байсан шүү. Орос цэргүүд манай японы армиас олзолж авсан үлэмж их хэмжээний буу зэвсгийг Маогийн улаан цэргүүдэд өгчихдөг байв. Оросууд анхандаа Чан Кайшигийн засгийн газрын хятад цэргүүдэд зэр зэвсгээр тусалдаг байсан бол одоо Маогийн хятадын улаан армид зэр зэвсгээр тусалдаг болжээ. Удалгүй өвлийн эхэн сард орос цэргүүд биднийг тууж галт тэрэгний вокзал дээр аваачиж ачааны вагонуудад суулгаж Оросын Сибирь рүү авч явлаа.
Өвлийн эхэн сард нимгэн хувцастай явж байсан япон цэргүүд бид ихэд даарч байлаа.Японы өмнөд нутаг Окинава, Кюшүгээс цэрэгт татагдсан япон цэргүүд сибирийн хасах тавин градусын хүйтэнд тэсэлгүй ихэнхи нь нас барсан даа. Вагон дотор хөлдөж үхсэн япон цэргүүдийг орос цэргүүд замдаа шууд вагоноос гаргаад шидчихдэг байлаа.
Тэдэнд хөлдөж нас барсан япон цэргүүдийг хүн ёсоор оршуулах өчүүхэн ч сэтгэл байсангүй. Хоккайда зэрэг хойд нутгаас цэрэгт татагдсан япон цэргүүд арайхийж өвлийн хүйтнийг тэсвэрлэж байлаа. Галт тэрэг явсаар Оросын Чита хотын ойролцоо биднийг вагоноос буулгаж “землянка” хэмээх газар дорхи нүхэн байранд тууж орууллаа. Тэнд хүйтэн гэж жигтэйхэн. Хоол унд гэж бараг өгөхгүй. Ганц хоёрхон хэрчим талх, ганц хоёр стакан ус өгөөд гүйцээ. Өдөржин хүнд ажил хийлгэнэ. Нүүрс ухна, мод бэлтгэнэ.Тэнд өвлийн хүйтэнд нэг сар болоход олон япон нөхөд минь үхсэн дээ. Нутгийн найз Таро минь нэг өглөө сэрэхэд хажууд минь огт хөдлөхгүй амьсгал хураачихсан хэвтэж байсан.Сибирьт олзны япон цэргүүд нэг бол өлсөж үхнэ, нэг бол өвдөж үхнэ, нэг бол орос цэргүүдэд зодуулж үхнэ, нэг бол хөлдөж үхдэг байв. Сибирьт олзны япон цэргийн бараг тал хувь нь үхсэн дээ. Би ч маш их санаа сэтгэлээр унасан. Энэ тамаас амьд гарах заяа байна уу хэмээн боддог байв. Удалгүй бидний хэсэг япон олзны цэргийг Монгол руу явуулна гэсэн шийдвэр гарсан. Өвлийн сүүл сард биднийг Монголд аваачлаа. Бас л нэгэн газар дорхи нүхэн байрт биднийг байрлуулав. Нүхэн байранд нэг зуухтай. Хааяа нэг тэр зуухаа галлаж дулаацна. Монгол цэргүүд орос цэргийг бодвол тийм их харгис байсангүй. Орос цэрэг шиг биднийг өдөр бүр харгислан зодож байсангүй. Удалгүй хавар цаг болж монголчууд бидэнд хоол өглөө. Малын гэдсээр хийсэн цагаан будаатай халуун шөл идээд бид анх удаа цадаж бөөн баяр хөөр болж билээ. Монгол малын гэдэсний мах ямар амттай гээч. Хөлс гараад тэр хоолноос илүү амттай хоол идэж үзээгүй мэт санагдаж байлаа. Монголчууд бидэнд “Цагаан сар болж байгаа тул та нарт ийм хоол өглөө” хэмээж байв. Удалгүй Монгол нутагт зун боллоо. Зуны цаг бол хамгийн сайхан цаг. Тал дүүрэн цэцэг ногоо ургаж, голын ус хоржигнон урсана. Голын цэнгэг уснаас нь гарын алгаараа уухад рашаан мэт санагдана. Шөнө нь үй түмэн одод тэнгэрт гялалзана. Өглөөний нар уулын цаанаас гэнэт цухуйж тал нутгийг гэрэлтүүлнэ.
Сүү цагаа элбэгшиж тараг бяслаг олдоно. Наран мандах зүгт шувуу болон нисэн одож нутагтаа очихсон хэмээн мөрөөднө. Далайн цаана орших Япон орон минь сансарт орших саран мэт даанч хол санагдана.
Бидний нэг хэсгийг хөдөө ногооны газар ажиллуулах боллоо. Би тэр хэсэгт ажиллая хэмээн даргаасаа гуйж байж тэнд очлоо.Учир нь тэнд ганц хоёр ногоо олдож гэдсээ цатгах арга олдох болов уу гэсэн дээ л тэнд очихын мөрөөдөл болсон юм.Тэнд бид өглөөний нарнаас оройн бүрий болтол ажилладаг байв. Нэгэн удаа үд дунд ажиллаж байтал миний ард нэгэн хүн намайг дуудлаа. Очтол цоглог хар нүдтэй, танан цагаан шүдтэй, цагаан дугуй өдөн малгай өмссөн монгол дээлтэй инээмсэглэн зогсох залуу сайхан монгол бүсгүй өврөөсөө боорцог гаргаж надад өглөө. Тэрхүү шар тосонд хайрсан боорцог хэмээх гурилан боов үнэхээр гайхалтай сайхан амттай байлаа. Тэр монгол бүсгүй амилсан Будда мэт энэрэнгүй зөөлөн харцаар намайг харж байлаа.Түүний нэрийг Норжмаа гэдэг байв. Түүний нөхөр хорих газрын тасгийн дарга, дэслэгч цолтой сайхан монгол залуу байлаа.Түүний нэрийг Батаа гэдэг байв. Энэ хоёр монгол хүн надад мөн ч их тусалсан даа. Батаа намайг гэрийн ажилд туслуулна хэмээн авч явдаг байлаа. Тэр хоёр надад үдийн цагаар заримдаа бууз хийж өгдөг байв. Монгол бууз ямар амттай гээч. Тийм сайхан хоол Монголд байдаг гэж би зүүдэлж ч байсангүй. Би тэр бууз гэдэг сайхан хоолыг амаа олохгүй амтархан иддэг сэн. Би Монголд олзонд байхдаа ойр зуур монголоор ярьдаг болж, монгол цагаан идээ ааруул, хурууд, бяслаг, тараг иддэг болж билээ. Нэгэн удаа тэр хоёр надад хоол өгөөд дараа нь тогооны нэрмэл архи гэдэг зүйл надад өгөхөд нь би болохгүй гээд амсаагүй юм. Тэр хоёр нэрмэл архинаасаа бага зэрэг балгаад Норжмаа нэгэн сайхан монгол дуу аяллаа. Тэр дууг сонсоход алс холын Ямагата нутагтаа кимоногоо өмсөөд зогсож байгаа ээж минь миний нүдний өмнө харагдах шиг болж билээ. Монгол хүн тал шигээ уужим сайхан сэтгэлтэй байдаг юм. Би бол тэдний хувьд олзлогдсон дайсан япон самурай шүү дээ. Гэтэл тэд намайг өөрийн төрсөн дүү мэт хайрладаг байлаа. Тэд надад “Акира чи гэртээ заавал харьж ээжтэйгээ уулзах ёстой юм шүү” гэдэг байлаа. Энэ үг надад ямар их итгэл найдвар өгсөн гээч. Одоо тэднийгээ бодохоор өөрийн эрхгүй нулимс унагаад байх юм. Би тэдний өгсөн амттай монгол хоолыг идсээр байгаад ихэд өнгө зүс оров. Энэ байдлыг мэдсэн манай япон цэргийн дарга Сато надад “Акира чи тэднээс тамхи, идэх юм олж ир” хэмээн надад тушаадаг болов. Би тэр тушаалыг нь огт биелүүлдэггүй байв. Учир нь сайхан сэтгэлт монгол хүмүүсээсээ элдэв олон юм нэхэж тэднийг хүндрүүлж болохгүй хэмээн дотроо боддог байлаа.
Хэрэв тэднийг маань япон олзны цэрэгт тусалсан гэдгийг бусад монгол цэргийн дарга нар мэдвэл тэднийг минь “японы тагнуул” гээд шоронд хийнэ шүү дээ хэмээн болгоомжилдог байлаа. Нэгэн өдөр япон цэргийн дарга Сато намайг барьж хүлээд монгол айлаас тамхи, идэх юм авчрах тушаал биелүүлсэнгүй хэмээн баахан зодсон юм даг.
Би ч тэр тушаалыг нь биелүүлэхгүй татгалзаад бараг бүтэн жил болсон доо. Монголд байсан хоёр дахь жилийн намрын нэгэн өдөр Батаа дэслэгч намайг дуудаж гэртээ ажил хийлгэнэ хэмээн хорихын захиргаанаас зөвшөөрөл аваад тэднийд очлоо. Батаа, Норжмаа хоёр маань надад сайхан монгол хоол хийж өгөөд намайг дайлав. Тэр хоёр маань намайг хорих руу буцах үед надад нэг цамц, нэг хос гутал өглөө. Би ч учиргүй их баярлав. “Аригато- Баярлалаа” хэмээн тэдэнд олонтоо хэлж мэхийн хүндэтгэв. Явахын өмнө тэр хоёр маань надад: “За, Акира минь. Та нарыг мөдхөн Япон улс руу буцаах гэж байгаа юм байна. Дахин бид чамтай уулзаад байж чадахгүй болох нь. Чи мэднэ шүү дээ. Чамтай бид хоёр хамаагүй уулзаад яриад гэртээ зочлоод байвал биднийг “японы тагнуул” гээд баривчлаад шоронд хийж мэднэ шүү. За тэр ч яахав. Харин чи заавал гэртээ харьж ээжтэйгээ уулздаг юм шүү.”гэлээ. Миний нүднээс нулимс цийлэгнэж би баярласан даа болоод бараг үг ч хэлж чадсангүй.
Монголд би хоёр жил олзлогдсон цэргийн журмын дагуу ажиллаад Япон руугаа буцсан даа. Тамын ёроолд тарчилсан цаг хугацаа ийнхүү дуусав. Монгол хүмүүс тэр үед олзны япон цэрэг надад тусалж итгэл найдварын үг хэлээгүй бол би харийн нутагт тэсэлгүй ясаа тавих байсан даа.
Аав ээж шиг минь ачтай тэр хоёр монгол хүн тамын ёроолоос намайг татаж гаргасан ачтан юм шүү. Япондоо очиж Ямагата нутгийнхаа барааг харж гэртээ орж ээжтэйгээ уулзсан чинь ээж минь намайг амьд байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй, баярласандаа болоод гурав хоног дуугарч чадаагүй. Би төрөлх Япон орондоо очоод ажил хийж амьдралаа төвхнүүллээ. Япон орон минь дайны үнс нурман дундаас дахин өндийн босож хөгжсөн дөө. Би Монгол руу хэл чимээ өгч, Батаа, Норжмаа нарынхаа сургийг олон жил эрэлхийллээ. Бүр Монголд хүртэл очлоо. Олдохгүй л байв. Тэгж тэгж арайхийж сургийг нь олтол тэд маань тэр үед коммунистуудад баривчлагдаж шоронд хоригдож байгаад нас барсан гэсэн чимээ дуулж ихэд харуусаж билээ. Тэр үед коммунистууд Япон улс хаана оршиж байдгийг ч мэдэхгүй, японоор аригато гэдэг ганц үг ч хэлж мэдэхгүй жирийн малчин ардаас эхлээд цэргийн дарга хүртэл олон монгол хүмүүсийг “японы тагнуул” хэмээн гүтгэн баривчилж буудан хороодог байсан юм байна лээ. Хайран гэмгүй сайхан хүмүүс. Би тэтгэврийн мөнгөө цуглуулж байгаад Монголд өнчин хүүхдийг асрах байр барьж өгсөн дөө. Батаа, Норжмаа нарынха хамаатан садныг олж боломжийнхоо хэрээр тэдэнд мөнгө өгч туслав. Намайг аварсан ачит монгол хүмүүсийнхээ ачийг хариулж байгаа ухаантай юм. Одоо миний нас ная гараад явж байна. Бурханыхаа оронд очих цаг дөхөж байна даа. Харин би ачит монгол хүмүүсийнхээ тусыг өдөр бүр санаж, Бурхандаа зул хүж өргөж, тэдэнтэйгээ Авид бурханы ариун диваажингийн оронд ахин уулзахын ерөөл л тавих юм даа.
Доржийн СҮХБААТАР
2021.11.21
Багануур
Сэтгэгдэл49
за битгий шаагаад байгаарай олон орос,монгол,хятад,манж гээд химийн болон бактериологийн зэвсгийн амьд туршилтанд тарчилсан зовсон хүмүүсийн сүнс чамайг лав өршөөхгүй, тэгж яривал Монголын нутаг Баянтүмэнийг бөмбөгдөж явсан дайсан, Халхын голд навс цохиулж түүнээсээ сэхээгүй самурайнууд, солонгосын охидыг олноор нь янхан болгож, түүнийхээ төлбөрийг төл гэж одоо болтол байнга хоорондоо хэрэлдээстэй байж л бна "Японы Эзэн хааны цэргүүд Манжуурт арван жил байрлахдаа нэг ч удаа хүчирхийлэл үйлдэж байгаагүй" гэж шаана,наад тархи мэдрэл чинь зүгээр үү хэдэн цаасны төлөө ингэж доошоо орж түмний шившиг болох гэж,японыг хичнээн өмөөрөвч дайны гэмт хэрэгтэн, анусдаа атомаар бөмбөгдүүлэхдээ таарсан новшнууд,дайсан л бол дайсан
Энэ өвгөний тухай 1990-ээд оны эхээр нэг баримтат кино гарсныг нэлээн олон жилийн өмнө үзсэн юм байна. Борнуурт ногооны талбайд ажилладаг байсан гэж япон өвгөн ярьж байсан. Тэр Батаа, Норжмаа хоёр нь хүүхэд төрүүлээгүй, харин нэг хүүхэд өргөж авч өсгөсөний ач гуч нь гээд мань өвгөн сураглан олж уулзсан гэж байсныг санаж байна! Дамбадаржаагийн хойно байдаг япон оршуулгын газар очсон гэж байсан. Хаа газар хүн чанартай явна гэдэг л хүн болж төрсний үнэ цэн юм даа!! Бүхнийг үгүйсгэн муулж муурхдаг зан бол өөртөө л нүгэл хураадаг юм!!
кануун ш дээ
Үнэн байхоо одоо үед украйн хүүхнүүдийг алж өгч байгаа юм чинь тэр үед болч ёстой….
Манай аавтай нас чацуу, нэг голд (1923) төрж өссөн багын найз (2010 онд нас барсан) нь 1945-1950 оны үед УБ-т цэргийн алба хааж байхдаа олзны япон цэргийн харгалзагч хийдэг байснаа дурсан ярьдаг байв. Олзны япончууд "Шуудангийн 2-р бааз" буюу одоогийн "Бридж" ХХК-ийн хашаан дахь урт агуулахын барилгыг дээрээс Туул голоор гуалин урсган авчирч барьсан гэж ярьдагсан. Япон цэргүүд хүн чанар сайтай% сайн хүмүүс зөндөө л байсан, тэдэнтэй сайн, хүн шиг харьцдаг байснаа ярьдаг байв. Нэг удаа япон цэрэгтэй тамхинаас нь татаж суугаад даргадаа баригдаж зэмлүүлсэн, сахилгад суух шахсан гэдэг ч билүү, ярьж байсан.
Манай аав вангийн сүмийн сургуульд сурж байсан. 1939 онд өвөрмонгол цэргүүд монгол хүн байж монголтойгоо байлдахгүй гээд бослого гаргасан боловч бүслэгдэж япончууд ямарч шийтгэл оноохгүйгээр нутагт нь буцаана гэж амлаж байж зэвсэгий нь хураасан гэнэ лээ. Дараа нь бослогод орллцсон 3000 өвөрмонгол цэргийг барьж бүгдийг нь цаазалсан байдаг. Энэ тухай аав надад ярьж байсан. Халх голд нэг ч удаа монгол цэрэгтэй өвөрмонголчууд тулж байлдаагүйгийн учир нь ийм гэнэ лээ.
Халх голд монгол цэргүүдийн эсрэг Баргачууд Японы талд байлдсаныг хэн хүнгүй мэднэ.
Коммунизмтайгаа үхэж далд ормоор хог байна даа чи.
Коммунист үзэл сурталын золиос...
Шал худал зохиомж
Бодит түүх. Энэ өвөө өнгөрөаөөсөө хэлэн жилийн өмнө ирээд.явсан
Мояа, ояа нар албин чөтгөр мэт орозоо шүтэх нь аргагүй. Архи, тэмбүү, ядуурал, хоосон толгой, гэмт хэрэг муу болгоныг л тэднээс сурсан даа
Япончуултай тулж, эрх тэгш харьцаж үзээгүй монгол оркууд энийг уншаад итгэхгүй ээ. Угаасаа төрсөн цагаасаа хойш бөгсдүүлсээр байгаад үнэн юм гэж байдаг гэдэгт итгэхээ байсан хог шаар тархитай болсон шүү дээ монголын нийгэм. Угаасаа ч тэнэг хүмүүс юм хойно доо. Япон гэхээр хүний талаас нь бодох тэнхэлгүй шүү дээ бид. Япон шиг зарчимч, амьдралыг өөрөөр үнэлдэг болсон цагт бид ч огт өөр байх л учиртай. Даанч эргэн тойрно битүү новшнууд. орос хятадуудаас эхлээд. дандаа нэг олон үеэрээ гуйланчилсан, тариа ногоогоо булаалдаж ах захаа цааш нь харуулсан амьтад яаж мань хэдэд олигтойхон хүн болохыг зааж өгөх вэ дээ. ойлгомжтой.
монгол хүн болж төрөх юмсан гэдэг япон өвгөн мөн үү
Мөн
батаа, норжмаа хоёрыг буудсан гэж шал худлаа шүү, 1950-иад онд ийм болоогүй
Барууны хөлсний сэтгүүлч шааж өгч байнаа. ккккк
Юу ярина вэ! Бүр Японы тагнуул гээд шар хаданд 2 нь буудсан зургийг 1 япон, Японы зургийн аппаратаар авсан гэжугаа
Япон хүмүүс монгол хүнд сайн ханддагийг бид сайн мэпнээ өндөр хөгжилтэй япон орон бол монголын ахан дүүс гэж хэлж болох биз
Сайн хандаж бсан болоод манай улс руу түрэмгийлж дайрч довтлох уу. Хэдэн мянган өвөг дээдэс маань эх орноо хамгаалж амь үрэгдсэн нь чинийхээр тэгээд юу болж таарах вэ.
Тэр дайныг чинь Оросууд өдөөсөн юмшүү !!! Орос ах маань бидний өвөө нарын амиар тоголсон нь тэр юм шүү.
202 179 монголчууддаа их хургуй хуниюмаа монгол оркууд л гэнэ угаасаа тэнэг хумуус л гэнэ хог шаар болсон тархитай гэнээ Иймэрхуу хандлагатай тэмцэх хэрэгтэй Зуггээр нэг бухимдсан хуний уг гээд тоохгуй онгорч болохгуйг Украины жишээ харуулсан шуу Баруун украинчууд Польш Германд очиж жимс ураах зэрэг холсний ажил хийж хэдэн доллартай болсноо их юманд бодож Зуун Украины уурхайчид ажилчин голдуу хумуусээ ул тоож оркууд ховонтэй цамцтай ватник оросууд гэж нийгмээ талцуулан хувааснаас бух юм эхэлсэн Одоо украины нийгэм бурэн задарч 10 сая хун нь Яевропт тэнуучилж ад узэгдэж байна даа
Энэ хүн угаасаа ингэж бичдэг юм.
Энэ өвгөний тухай 1990-ээд оны эхээр нэг баримтат кино гарсныг нэлээн олон жилийн өмнө үзсэн юм байна. Борнуурт ногооны талбайд ажилладаг байсан гэж япон өвгөн ярьж байсан. Тэр Батаа, Норжмаа хоёр нь хүүхэд төрүүлээгүй, харин нэг хүүхэд өргөж авч өсгөсөний ач гуч нь гээд мань өвгөн сураглан олж уулзсан гэж байсныг санаж байна! Дамбадаржаагийн хойно байдаг япон оршуулгын газар очсон гэж байсан. Хаа газар хүн чанартай явна гэдэг л хүн болж төрсний үнэ цэн юм даа!! Бүхнийг үгүйсгэн муулж муурхдаг зан бол өөрт нь нүгэл хураадаг юм!!
Овоохон орлоготой Хөлсний алуурчин юм даа, энэ сайт.
Оросыг муулдаг хэдэн сайт байдагбололтой.ийм хэнд ч хэрэгүй сэдэв бичиж байхын оронд өөрийн орны болж бүтэж байгааг магтаж.болохгүйг нь олонд таниулаач
Нэг ч удаа энэ тэр. Ёстой хядах шиг , яргадах шиг болж бсан даа. Түүхийн баримт ч маш их байдаг юм. Хэдэн саяар нь хядаж бсан Япончууд нэг ч хүчирхийлэл үйлдээгүй гэвэл ёстой зохиомж муутай үлгэр л байх.
ДАЙН ДАЙН. АЛЬ АЛЬ. ТАЛААСАА АЛЛАГА ХУЧИРХИЙЛЭЛ ДАГУУЛДАГ. ОРОС ЯПОНЫ АЛЬ АЛИН НЬ МУУ МУУХАЙ ЮМ УЙЛДЭЖ БАЙСАН.
Хэ хэ Мандах наран" одон горьдоо юу. 1.Орос цэргууд ямар байсныг хамгийн сайн мэдэх нь монголчууд. 2.Тэр уеийн !!! Япон цэргууд эзлэгдсэн орны эмэгтэйчуудтэй хэрхэн харьцаж бсныг ОДОО дэлхийн улс орнууд уучлат хусч, телбер шаардаж бна.
Энэ Сүхбаатар гэдэг солиотой амьтан япончуудаас хэдэн халтар зоос авсан юм байх даа. Юу сурталчилах гээд байна тэнэг минь???
Жанжны нэрийг өндөрт өргөсөн энэ нийтлэлч шиг орчин үеэ мэдэрдэг, түүнийгээ буулгаж чаддаг, эх хэлээрээ ингэж бичдэг нийтлэлч цөөхөн дөө. Битгий атаарх!!!
Маш худлаа бичиж. Миний танил япон өвөөгийн аав нь Манжуурт олзлогдож, олзноосоо буцаж ирсэнийг япон өвөө маань ярьж өгдөг байсан. Оросууд хүнлэг хандаж байсан, амьд мэнд Япон Улсад хүлээлгэж өгсөн, олзноос ирсэн аав ээжтэй танилцан гэрлэж, бид эцэг эхээсээ 4-ээлээ төрсөн гэдэг. Оросууд дайны олзлогсдыг харгислаж алж байгаагүйг германы олзны цэргүүд, японы цэргүүдийн үй олон түүхэн дурсамжууд байдаг. Ингэж баабаранцар байж боломгүй ээ. Миний хоёр өвөө Халх гол, Чөлөөлөх дайнд оролцож явсан. Эмч эмээ минь Халхын голд тулалдаж явсан өвөөтэй минь танилцаж гэр бүл болж ээж төрсөн. Та бүхэн түүхийг ингэтэл нь гуйвуулж, монголчууд, оросуудыг дорд үзэж, гутлаа арчдаг шалны алчуур болгох хэрэг юун?
Chingis.haanii.udam.ugsaag.negiigch. bur.negiigch.uldeelgui.alj.hydsan. humuus.haanahuud.ve.Amerik. Yaponchuud.gej.soliorovoo.nohoor
Ene tuhai zunduu bichsen shuu.Ter ypon tsereg mongold ireed uulzah gej haisan bolovch hoeylaa nas barsan baisan daa.Ted zvgeer ajilaj amidaraad uursduu baigaliin jamaar nas barsan daa. yun bas shorond orson geed hudalaa zohioj uguud bnaa. orosd bol hatuu shirvvn baisan vnen l dee.harin yponuud barag l burhan shig baij hvn alaagui gej yaj Ene hentii teneg Svhbaatar bichej bna.deer orosuud yponii armiig sariin dotor ylaad hoer sariin dotor bvgd garaad ybsan shuu.Yum tegej bvh manjuuriin hvvhen hvchindeh be dee. zohioj bas gvtgej nemj bicheed l ene hentiin teneg chin. getel manjuurt bsan yponii armi 1927-1945 on hvrtel baij asar ih hvn alj horooson tvvhtei .yponii aldart 731 angi bol hvn deer asar ih turshilt hiij himiin bakterilogiin zevseg ashiglaj olon myangan hyatad oros mongol hvniig alsaniig medehgui gej uu dee.
харин тийм ээ, энэ нэг нусан бууг очоод тонилгочих хүн байдаггүй юм байхдаа. дандаа худал зохиомж бичиж тархи угаах гэж оролдоно. хамгийн инээдтэй нь үнэн ярилцлага дурсамж юм бол гадаад эх сурвалжийг нь тавилдаа. худлаа л байхгүй юу
Энэ түүхийг уншиж бсан. 14-тэй цэрэгт яваад Батаа, Норжмаа 2-той таарахдаа 15-16 настай бдаг. Эхнэр, нөхөр 2 хүүг өрөвдөж тусалдаг бсан. Нэлээн хожим энэ 2 хүнээ хайж уулзах гэтэл сайхан амьдарч бгаад өнгөрсөн бдаг. Юун шорон ккк. Бас ойр орчмын монголчууд олзны цэргүүдийг өрөвдөж нууцаар ойр зуур идэх юм хашааг нь давуулж шидэж өгдөг бсан гээд дурссан бсан санагдах юм.
Япончууд Манжуурт ямар айхтар харгислал хийж байсан тухай маш их баримт байгаа. 731-р отряд гэж сонссон л биз дээ? Монголчуудыг устгах тахлын нян бэлтгэж байсан хүмүүс шүү дээ.
Түрэмгий оросыг үнэн л хэлсэн бна Харгис алуурчид
Энэ хүнтэй уулзах юмсан
Усан цэлдэн гахай Доржийн СҮХБААТАР гэгч хямдхан хөлсний бичээчийн маш болхи бүдүүлэг тархи угаалт бичвэр байна, ккк
Жанжны нэрийг өндөрт өргөсөн энэ нийтлэлч шиг орчин үеэ мэдэрдэг, түүнийгээ буулгаж чаддаг, эх хэлээрээ ингэж бичдэг нийтлэлч цөөхөн дөө. Битгий атаарх!!!
Өвөрлөгчид лав Япончуудад сайн,Оросуудад муу ханддаг. Шалтгаан байдаг биз.
Ганц өгүүлбэр зөв бичиж чадахгүй байж, юм бичиж байгаа хүнийг битгий муул.
Ганц өгүүлбэр зөв бичиж чадахгүй байж, юм бичиж байгаа хүнийг битгий муул.
Tarxi ugaalt!! Nanjin xotod xanag xuuxnuudiig n xuchindej alj yamar bulai um xiisnee yagaad yariagui um!!! Orosuud bgaagui bol Yoponchuud Mongoliig talxlaad duusax bsan. Yas uman deeree Xyataduud xajuud n xun shig xumuus shde!!! Genind n baidiimuu yamarch bsan ix xubii yosnoos gaduur um xiideg xargis xumuus..Odoo yaxav tsag uur bolson. Gexdee tuux tuuxeeree uldene.
Оросууд түрэмгий
Энэ сүх гэгч эхийгээ худалдхад бэлэн хулгайч даа
Жанжны нэрийг өндөрт өргөсөн энэ нийтлэлч шиг орчин үеэ мэдэрдэг, түүнийгээ буулгаж чаддаг, эх хэлээрээ ингэж бичдэг нийтлэлч цөөхөн дөө. Битгий атаарх!!!
би цэвэр монгол хүн гэхдээ дэлхийн өндөр хөгжилт соёолжсон япон гүрнийг америк, англи, германы нэгэн адилаар гүн хүндэтгэн үздэг япончууд монгол хүнд сайн ханддаг бид ах дүү орнууд бопсон япон мандтугай