
2025 оны 8-р сарын 1-ээс 9-р сарын 30-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээнхот боомтын ачаа тээврийг нэвтрүүлэх цагийн хуваарийг өдөр бүр 08.00-22.00 цаг болгон тохируулж, уг нь 18.00 цаг хүртэл ажиллаж байсныг дөрвөн цагаар сунгажээ.
Энэхүү ажиллагаа нь зуны ачаа тээврийн оргил үеийг хангах зорилготой бөгөөд өдөр тутмын тээвэрлэлтийн хил нэвтрүүлэх хүчин чадлыг 25%-иар дээшлүүлэх төлөвтэй байна.
7-р сарын 31-ний байдлаар Эрээн боомтын хилийн шалган өнгөрүүлэх газар 1 сая 605 мянган зорчигч, 427 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 20%, 19.6%-иар тус тус нэмэгджээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Баярлалаа,,,,хөрш улсууд ийм л байх ёстойдоо,,,,