sonin.mn

ТОКИО, 2025 оны наймдугаар 5 /NHK/. Японы Засгийн газрын ажлын хэсэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг түүхэнд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Ингэснээр орон даяар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 1000 иен буюу 6.80 ам.долларт хүрэх төлөвтэй байна.




Даваа гарагт Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг үйлдвэрчний эвлэл, менежментийн төлөөлөлтэй уулзаж, муж бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохыг санал болгожээ. Тэд энэ санхүүгийн жилд нэг цагийн дундаж цалин хөлсийг 63 иенээр нэмэгдүүлж, 1118 иен буюу 7.60 долларт хүргэхээр тохиролцсон байна.




Ерөнхий сайд Ишиба Шигэрү мэдэгдэхдээ, иргэдийн цалинг нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, энэ нь өсөлтийн стратегийн гол тулгуур гэдгийг харуулах болно гэжээ. Мөн цалинг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар боломжтой бүх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг нэмж хэлсэн байна.




Хөдөлмөрийн хөлсний энэ удаагийн өсөлт нь өнгөрсөн санхүүгийн жилийнхээс их байгаа бөгөөд анх удаагаа 60 иенийг давсан байна. Мөн цалингийн өсөлт санхүүгийн дөрөв дэх жилдээ дараалан шинэ дээд үзүүлэлтээр нэмэгдэж буй нь энэ болох юм.

Засгийн газар 2029 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд улсын цалингийн доод хэмжээг 1500 иен буюу 10 орчим ам.долларт хүргэхээр зорьж байна. Энэ нь одоогийн түвшнээс хамгийн багадаа 445 иенээр өснө гэсэн үг юм.

Менежмент болон үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөл мужийн хөдөлмөрийн товчоодтой хэлэлцээ хийсний дараа ажлын хэсгийн тохиролцсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эцэслэн батлах ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг