sonin.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.


Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин, ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.


“Holiday Inn” зочид буудлын хоёрдугаар давхарт болж буй Дэлхийн цом, ДАШТ-ий шагналын нийт сан 60 мянган ам.доллар юм. Снукер бильярдын ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн нь 2023 он бөгөөд тэрбээр 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.