sonin.mn

ЛОЗАНН, 2024 оны есдүгээр сарын 14 /DW/. ОХУ-ын Шатрын холбоог Олон улсын шатрын холбооноос (ФИДЕ) хоёр жилийн хугацаагаар хасах тухай зургаадугаар сард гаргасан шийдвэрийг тус байгууллагын Ёс зүйн хорооны давж заалдах шатны танхим хүчингүй болгожээ. 




Үүний оронд Оросын Шатрын холбоог 45 мянган еврогоор торгохоор шийдвэрлэжээ. Хэрэв энэ торгуулийг 21 хоногийн дотор төлөхгүй бол тус холбоог Олон улсын шатрын холбооноос нэг жилийн хугацаагаар хасаж магадгүй байна. Ёс зүйн хорооны давж заалдах танхимын шийдвэрийг Лозанн (Швейцар) дахь Спортын арбитрын шүүхэд давж заалдах боломжтой аж.




ФИДЕ-гийн гишүүнчлэлээс Оросын Шатрын холбоог хоёр жилийн хугацаатай хасах шийдвэрийг Украины Шатрын холбооноос гомдол мэдүүлсний дараа зургаадугаар сарын 7-нд гаргажээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг