ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 14 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг баасан гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзлаа.
АНУ-Их Британийн уулзалтаар холын зайн тусгалтай пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг Киевт зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцжээ. Ийм пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрөхийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ, Их Британийн удирдагчдад уриалж байгаа юм.
Хоёр улсын удирдагчид Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалсаар байгаа Украин улсыг тууштай дэмжинэ гэдгээ дахин нотлов. Мөн Иран, БНАСАУ-аас Орост зэвсэг нийлүүлж, БНХАУ Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт дэмжлэг үзүүлж байгаад ихээхэн түгшиж буйгаа илэрхийлжээ.
Ж.Байден, К.Стармер нар мөн Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрч, барьцаалагдсан хүмүүсийг суллах зайлшгүй шаардлагатай байгааг дахин нотоллоо. Түүнчлэн Иранаас дэмжлэг авдаг Йемений хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист худалдааны хөлөг онгоцууд руу халдсаныг буруушаав.
АНУ-ын Ерөнхийлөгч, Их Британийн Ерөнхий сайд нар мөн цэвэр эрчим хүч, дэвшилтэт технологийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа, хоёр орны эдийн засгийн бат бөх харилцааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцжээ.
Холын зайн тусгалтай пуужингийн талаарх Украины хүсэлтийг “хэлэлцэж байна” гэж Ерөнхийлөгч Ж.Байден мягмар гарагт мэдэгджээ. Хэрэв барууны зэвсгээр Орос орны гүнд цохилт өгөхийг зөвшөөрвөл барууны орнууд дайнд шууд оролцоно гэсэн үг юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ж.Байден, К.Стармер нарыг хэлэлцээ хийхийн өмнө пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд түүний Хөдөлмөрийн нам нь долоодугаар сард болсон сонгуульд ялснаас хойш хоёр дахь удаагаа Вашингтонд айлчилж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл15
5000$ https://temu.com/s/z6FVQZwBdgF2AnL2
angli amerik 2t huseed bgaa dainiig ugvul taarna dooo. Tsumduud uguh heregtei
Америкчуудын 90% нь дайныг зогсоохыг хүсэж байна. Харин америкийн ардчилсан нам дайныг зогсоох бус дайныг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа учраас сонгуулиар ардчилсан нам ялах шанс байхгүй. Харин Трамп дайныг зогсооно гэж мэдэгдсэн учраас сонгуулиар Трамп ялах шанс өндөр байна.
Тагнуулын албадууд нь ек.ес нартаа укрианд боломж бга гээд мэдээлэл өгдөг юм шигээ.Оросыг л сөнөөх.хувааж залгих санаатай нохойнууд.Энэ дэлхий дээр энхтайвнаар зэрэгцэн оршиж чадахгүйгээр өөрсдөө сөнөх нь дээ.Сөнөхдөө хөлдөө бидний мэтийн ядуу буурай орныг чирээд...
ОРОН БИШЭЭ ГАРИГ СӨНӨӨД ХҮН АМЬД ҮЛДВЭЛ ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕЭС ЭХЛЭНЭ
Америкчууд европчууд ардчилалд их дургүй болсон байна. Учир нь ардчилал нь цагаачлалыг маш их дэмжиж, америк европын төсвийн мөнгийг дүрвэгсэд цагаачдад зарцуулж, америк европыг дүрвэгсэд цагаачдаар дүүргэж байгаад маш их дургүйцэж байна. Америк барууны ардчилал нь африкт авилгал ядуурлыг үүсгээд, исламын орнуудад дайн мөргөлдөөн үүсгээд байгаатай холбоотой.
Америкийн ардчилсан намын гишүүн Жон Керри, Энтони Блинкен нар монголыг азийн баян бүрд гэж хошгоруулж байгаад баялагийг дээрэмдэж байна.
Teneg sad ve
Дэлхий даяараа шахуу даян дэлхийг түйвээж буй хамгийн гол дайсан бол АНУ гэж боддог ч үнэндээ бол жинхэнэ сатана үүрлэсэн чөтгөрийн арал бол англи юм.
Жинхэнэ чөтгөр чинь Орос шүү
Жинхэнэ чөтгөр чинь Орос шүү
Америк ЕХ гэх сатануудын гайгаас болж Европ улсад төрөлт буурч газар нутаг нь дүрвэгсэд цагаачдад эзлэгдэж байна.
АНУ ЕХ хоёр Европт тус биш ус болж байна. Өөрөө мэдээ үздэггүй эсвэл олон улсын байдлыг ажигладаггүй юм шиг байна.
Америк НАТО гийн орнууд украин цэргуудийг ашиглаж Орос руу алсын тусгалтай пуужингаар дайрвал дэлхийн дайн болно Тэгвэл Монгол хоер хоршоо бараадаж БРИКС тэй туншилж тусгаар байдлаа бэхжуулж чадна
DAIN OROSOOR EHELSEN 😂😂😂