sonin.mn

Голомт банк 2024 оны эхний хагас жилд олон улсын зах зээл дээрээс гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгож, 10 гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ. Мөн “Saison Investment Management”, “Agents for Impact”, “responsAbility” зэрэг ОУ-ын байгууллагуудаас 38 сая ам.долларын тогтвортой санхүүжилт, бичил бизнесийг дэмжих зорилготой урт хугацаат санхүүжилт татаж баланс үйл ажиллагаагаа тэлэв.


2024 оны эхний хагас жилийн үр дүнг 2023 оны үр дүнтэй харьцуулахад:


  • Банкны нийт актив 811 тэрбум төгрөгөөр буюу 7.0 хувиар өсөж, 12.4 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт өөрийн хөрөнгө 18.9 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрэв.
  • Нийт зээлийн хэмжээ 36.8 хувиар өсөж, 6.7 их наяд төгрөгт, цэвэр зээл 38.4 хувиар өсөж, 6.5 их наяд төгрөгт хүрэв.
  • Харилцагчийн эх үүсвэр 3.1 хувиар өсөж, 8.3 их наяд төгрөгт хүрлээ.
  • Татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өсөж, 275.8 тэрбум төгрөгт хүрээд байна.
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг 341 төгрөгт хүрч өслөө.


Та ЭНД дарж, Голомт банкны 2024 оны эхний хагас жилийн аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах боломжтой.