Энэ жил Монгол улс чөлөөт бөхийн төрөлд анхны дэлхийн аваргатай болсон түүхт 50 жилийн ой тохиож буй юм. Тодруулбал 1974 оны намар Турк улсын Истанбул хотод зохиогдсон чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын бөх З.Ойдов 62 кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Болгарын Дончо Зековыг ялж байв.
Энэхүү гайхалтай түүхэн амжилтыг нь дурсан Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр хүндэтгэл үзүүлж З.Ойдов аваргад дурсгалын зүйл бэлэглэжээ.
З.Ойдов аваргын томоохон амжилтуудаас нь онцолбол:
- Олимпын мөнгөн медаль (1976)
- ДАШТ-ий хошой алт (1974, 1975)
- ДАШТ-ий хүрэл (1977)
- Азийн наадмын аварга (1978)
- Азийн наадмын мөнгө (1974)
Сэтгэгдэл0