sonin.mn

"Хэрлэнгийн Цэнхэр алс" төрийн бус байгууллага Лувсанжамц Энхбаатар гэсэн faceboок хаягаар нэгэн ноцтой мэдээлэл оруулжээ.


Уг мэдээлэлд: "Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяа Өлзийт тосгоны захирагч н.Ихбаярын албан ажилдаа унадаг машиныг тус тосгоноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Хаянхярваагийн Ганчулуун дур мэдэн амин хувийнхаа ажилд унаж яваад 2024 оны 9-р сарын 3-ны өдөр Мөрөн сумын ойролцоох зам дээр онхолдуулж эвдсэн авто аваарын хэрэг гарсан. Гэтэл энэхүү авто аваарь ослыг аймгийн Цагдаагийн газар анхааралдаа авч шалгахгүй байгаа нь хачирхалтай санагдаж байна.


Х.Ганчулуун Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг гэсэн. Энэ этгээд эвдэж сүйтгэсэн машинаа хотод аваачиж, засварт оруулж, хийсэн хэргээ нуужээ.


Хэн дуртай этгээд нь улсын өмчийг ингэж байхад хариуцсан хүмүүс нь хайхрахгүй байх нь хачирхалтай. Тэр жил аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан яг л Х.Ганчулуун шиг үйлдэл гаргасан, дараад л өнгөрсөн. Аймгийн Цагдаагийн Газар Хаянхярваагийн Ганчулууны энэ үйлдлийг шалгаасай. Аймгийн ИТХ-д сонгогдсон хүн хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хууль байхгүй шүү" гэсэн байна. Холбогдох байгууллага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч, үнэн мөнийг тогтоох биз ээ.


Я.Ядам