Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордон 2024 оны 9 дүгээр сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг бүжгийн спортоор дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, хамт олонч байдал, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээн
- Хүүхэд нас-1 9 болон түүнээс доош
- Хүүхэд нас-2 10-11 нас
- Өсвөр нас-1 12-13 нас
- Өсвөр нас-2 14-15 нас
- Залуучууд 16-18 нас
- Насанд хүрэгчид 19-с дээш
- Сеньор 35-с дээш гэсэн үе шаттай болох юм.
Мөн энэ рүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубуудын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид хамрагдах боломжтой. Үүнээс гадна тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг оролцох төрөл тус бүрээр нь харьяа байгууллагууд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны дотор mdsfscrutineer@gmail.com хаягаар албан ёсны мэдүүлгийн хуудсыг бөглөн ирүүлэх бөгөөд дараах хураамжийг мөрдлөг болгоно.
Тэмцээнд оролцогчдын бүртгэлийн хураамж 20000 төгрөг байна. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 10:00 цагт Монголын үндэсний олимпын хороонд хийх ба дасгалжуулагчид дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
- Албан ёсны мэдүүлэг (МБСХ-ны мэдүүлгийн загвараар)
- Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
- Байгууллага, сургууль, клубийн тодорхойлолт
Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу, скейтинг системийг ашиглан шүүх бөгөөд Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна. Холбогдох мэдээллийг Монголын үндэсний олимпын хорооны 304 тоот өрөө, гар утасны дугаар 88087418, 88067608 цахим шуудангийн хаяг mdsfscrutineer@gmail.com, Монголын бүжгийн спортын холбоо фэйсбүүк хуудас, Монголын бүжгийн спортын холбоо фэйсбүүк бүлгээр мэдээлэх болно.
Сэтгэгдэл1
ene saihan temzeen ylam l ergejuulegtyn!!!delhiigees syralz!!!!yalanguya Amerikiin byjegiin syyri,Pranz byjegiin yrlagiig harahad tyn ch gemgyi dee!!er ni alibaa ylas ornii hyychin chagtr ni yu neleelej yragsilj baij be?....gedegiig yhaj oilgobol ter zaasaa nemegdehyyn boldog doo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!