"Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Парисын паралимп өнөөдөр өндөрлөх билээ.
Өнөөдөр манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж, цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин боллоо.
Сэтгэгдэл2
❤️❤️
SAIN BAINA