Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 922 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Униан сайт, америк генерал Бен Ходжесын “Новини.LIVE” хэвлэлд өгсөн ярилцлагаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Орос орон өргөн уудам ч украин дроны нислэгийн орон зайд хяналт тавьж хүчрэхгүй, нисэгчгүй онгоц нь Москва, Тверь мужийн объектуудыг хайр найргүй дайрсан тухай ТАСС-аас мэдээлж байна. Москва хотын дарга Сергей Собянины түгшэн бичсэнээр украины агаарын халдлагыг үргэлжлүүлэн няцаасаар, яг одоо Москва орчмын нефть боловсруулах заводууд өртөж, ойролцоо нь украины нисэгчгүй нисэх аппаратыг устгасан гэв. Гэхдээ л аль нэг үйлдвэр нь өртөж гал авалцан шатсаныг орон нутгийн орос иргэд харсан, галын дөл тэнгэрт маш өндөрт асч байсан байсан, тэр нь украин дроноос болсон гэсэн яриатай.
Москва муж дахь Каширская цахилгаан станц, Тверь муж дахь Конаковогийн байгалийн хий хуваарилах сүлжээг дронджээ. “КГМО-Конаково” хэмээх магистраль хийн хоолой гэмтсэн, гал авалцсан мэдээ байна. Капотна дахь нефтийн үйлдвэрт гал авалцаж түймэр дэгджээ.
Зарим мэдээгээр Кpемлиэс 15-хан км зайд дронууд цохилт өгснөөр Орос орон, нийслэл Москвад том дайны утаа үнэртэж эхэллээ. Дайн хүсэх зүйл биш гэдгийг оросууд ойлгохтойгоо ард түмэн. Украин нь яг Орос шигээ, тэдний арга маневраар шөнө дунд, эсвэл үүрээр Оросын гол дэд бүтцүүдэд цохилт өгсөөр байна. “Оросын хотуудад агаараас эсэргүүцэн хамгаалах систем алга. АK aвтоматаар тэнгэр рүү хий дэмий дээшээ галлана. Харин гал унтраах ангиа хавтгайд нь бэлтгэж эхэлсэн”–оросын блогер цухалдан бичжээ.
Украины Жанжин штабын мэдээлж байгаагаар одоо ОХУ-ын нутаг дэвсгэр дэх стратегийн чухал объектууд руу дроноор халдаж эхэлнэ. Тэр нь хамгийн том, өндөр хамгаалалттай нефть боловсруулах үйлдвэрүүд байна гээд Ростов мужийн “Атлас” хэмээх нефть баазыг тийм объектоор нэрлэж, халдан түймэрдсэнээ мэдээлжээ. Киров мужийн “Зенит” хэмээх нефть бааз, хээрийн их бууны агуулах халдлагад өртөж дэлбэрч шатав. Воронеж дэх оросын армийн “Баруун” бүлэглэл их буу, их бууны сумаар нэг хэсэгтээ тасарчээ. ОХУ-ын БХЯ-ны албан ёсны мэдээллээр Украин нь нисэх онгоц хэлбэртэй 158 дроноор Курск, Брянск, Воронеж, Белгород, Москва, Калуга, Липецк, Тула, Тамбов, Смоленск, Киров, Орлов, Тверь, Иванов мужуудад халдлага үйлджээ. Ийнхүү Украин дахь түрэмгийлэлд хэрэглэдэг цэрэг-эдийн засгийн потенциал нь энд тэндгүй суларч, тэр бүрийг Орос хянаж хүчрэхгүй байна.
Оросын нефть баазуудад Украины зэвсэгт хүчин ийнхүү цохилт өгч байгааг америк генерал Бен Ходжес ихэд үнэлж, энэ нь дайны ялалтыг хангах, Оросын цэрэг-милитарист хийрхлийг дарахад хүчтэй нөлөөлсөн “сайн үйлс” гэж дүгнэв.
Оросын нефть-хийн дэд бүтцийг сөнөөснөөр ОХУ нь Энэтхэг, Хятад, бусад хэрэглэгч улсад нефть, байгалийн хий зарж борлуулан мөнгө олдог боломжоо хумиулна, тэр нь дайных нь санхүүжилт болж орж ирдэг мөнгөн урсгал саатна гэжээ. Оросуудын хувьд цахилгааны сүлжээ, нефть-хийн дэд бүтэц ямар чухал болох, хэрэв тэдгээр нь эвдэрч сүйдвэл ямар их хор хохиролтой вэ гэдгийг оросууд өөрсөд дээрээ яг мэдэрч эхэлж байна.
Хар тэнгисийг нэмж хэлье. Украины тэнгисийн цэргийн хүчин оросуудыг Хар тэнгисийн баруун хэсгээс арчиж хөөж дуусгасныг бид бэлээхэн харлаа. Оросын агаарын цэргийн хүчнийхэн Украины тэнгэрт одоогоор тун дутмаг нисч байна, гэхдээ тэд агаарын ноёрхлоо алдсан, түүнийгээ сэргээн тогтоож чадахгүй байна. Украин нь өөрийн батлан хамгаалах аж үйлдвэрээ хөгжүүлж, дүнд нь украин зэр зэвсэг гэдгийг дэлхий нийтээрээ харж мэдэрч, ингэснээр Украин нь асуудлаа бие даан шийддэг болж байна хэмээн америк генерал ярьжээ. Фронтын байдал. Зарим хоногт 200 хүртэл тооны зэвсэгт мөргөлдөөн, байлдаан бүх фронтын дагуу явагдаж байгаагаас хамгийн халуун цэг нь Украины Покровск, Кураховск, Купянск, Краматорскийн чиглэлд өрнөж байна. Нийт байлдаан тулалдааны 4-ний нэг нь Покровскийн чиглэлд өрнөсөн, Донецк мужийн гурван тосгон Гродовка, Новогродовка, Михайловкад ширүүхэн байлдсан, тэнд оросын арми хамаг хүчээ хаян, цэргээ үл хайрлан давшиж, Украин нь хүнээ гамнан няцаан байлдсаар байна. Покровскийн чиглэлд ганц хоногт оросын 52 шуурган давшилтыг няцааж зогсоожээ.
Кураховскийн чиглэлд оросын түрэмгийлэгчид 30 удаа украины хамгаалалтын шугамыг сэтлэх гэж Украинская, Лесовка, Галициновка, Красногоровка, Георгиевка, Константиновка руу давшаад няцаагдав. Купянскийн чиглэлд хоногтоо 24 удаагийн давшилтыг няцаажээ. Краматорскийн чиглэлд хоногтоо 20 удаагийн халдлагыг няцаав.
Лиманскийн чиглэлд 18 атакийг няцаав. Торецкийн чиглэлд 14 атакийг, Времовскийн чиглэлд 11 атакийг, Северскийн чиглэд 9 давшилтыг, Ореховскийн чиглэлд 2, Малая Токмачкийн районд 2 атакийг, Приднепровск чиглэлд 3 атакийг, Харьковын чиглэлд 2 атакийг няцаав гэхчлэн мэдээлжээ.
ОХУ-ын Курск мужид Украины цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж, оросын арми өөрийнхөө хот тосгодыг хайр найргүй буудаж бөмбөгдөж байна. Ганц өдөр, 8 дугаар сарын 31-ны орой гэхэд л оросын арми Курск муж дахь украины байрлал руу 5 удаа пуужингийн 10 цохилт хийж, 73 удаа агаараас дайрч, КАБ хэмээх бөмбөг 96-г хаяхдаа хот тосгодыг сүйтгэн шатаав. Хариуд нь Украины агаарын ба пуужинт цэрэг оросын төвлөрсөн байрлал руу 8 цохилт өгч, зэвсэг сумны нэг том агуулахыг нь дэлбэлжээ. Одоо Украин нь Курск дэх ажиллагаагаа давшилт хэлбэрээр бус, эзэлсэн газраа бэхжих, тэгснээрээ Украин дахь фронтын хэсгүүдийг алдахгүй барьж байхыг зорьж байна.
Курск дэх ажиллагаа Донбасс дахь оросын давшилтад төдийлөн нөлөөлөөгүй, оросууд хүн хүчний тооны ихээ алдахгүй, Донецкийг бүрэн авчих санаатай давшсаар, няцаагдсаар, эргэж давшсаар цэргээ алуулсаар, давшсаар байлдаж байна.
Харин Кремлийнхэн Курск муж руу туршлагатай гэж үзсэн цөөхөн цэргээ татаж байлдуулсан боловч Донбасс руу цэргийн хангалтаа зогсоогоогүй. Курск дэх байлдаан цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар мурийтэй тоглоом шиг өрнөж байна. Энэ операц бол цэргийн үлэмж эрсдэл хаа хаанаа дагуулж мэдэх юм. Оросын талаас туршлагагүй хугацаат цэргээ явуулаад олзлогдох, бүслэгдэх нь түгээмэл байгаа бол өөрийн хот тосгод, иргэдийг үл хайрлан хавтгайд нь бөмбөгдөж түймэрдэж газрын хөрштэй тэгшилдэг оросын цэрэг-дайны тактик нь украины цэргүүдэд ч эрсдэл учруулж мэдэх юм. Гэхдээ Курск мужид Украин нь ямар нэгэн жигүүр байгуулж, тэр нь оросын цэргийн довтолгооныг саатуулах боломж олгоно. Курск, Брянск, Белгород руу Украины зэвсэгт хүчин аль болох давшиж чадна, төдийчинээ оросын цэргийн давшилтыг Украинд саармагжуулж, тэр ч бүү фронтын зарим жигүүрийг нь сулруулж магадгүй юм. Покровск руу Орос нь хамаг хүчээ хайр найргүй хаяж байна. Түүнийгээ ч суртал нэвтрүүлгийн хүчтэй сурталчилгаа дагалдуулан тайлбарлана. Покровскийг Орос эзлээд авчихвал “2024 оны гол ялалт” хэмээн тэмдэглээд оросуудаа баярлуулахыг зорино. Тэглээ гэж бодъё. Ерөөсөө албаар тэр чиглэлийг сулруулж оросыг оруулж байгаад Украин дараа нь яах ч юм билээ. Оросын нэг цэрэг “Бид эндээс амьд гарахгүй” гэж цахимд бичсэн байна. Иймд ямар нэгэн юм нууц байх шиг. Мөн Украин нь 9 дүгээр сарын 15-аас хойш бас нэг довтолгоон хийх сурагтай. Аль чиглэлд бүү мэд?
ОХУ нь олон улсын хамгийн муу нэртэй, хэнд ч хүндлэгдэхгүй, бусдыг өөртөө санаатайгаар дайсагнуулсан зожиг хажиг улс болж хувирсан. Швейцар нь 500 жилийн төвийг сахих бодлогоосоо татгалзах болж байна.
Шалтгаан нь Путины энэ дайн гэж өчжээ. Орос нь орчин үеийн гибрид дайны бүх хэлбэр, түүний дотор тагнуул, хорлон сүйтгэл, цахим террор, цагаачдын урсгал, мөнгө угаалт, суртал нэвтрүүлэг, 5-р цуваа зэргийг нэгэн зэрэг хийх чадвартай, хийсээр ч байгаа тул Швейцар нь Швед, Финландын адил төвийг сахих статусаа халж, цэргийн холбоотны харилцаанд Европ, АНУ-тай орчих магадлалтай хэмээх дүгнэлтэд гадаадын цэргийн шинжээчид хүрч байгаа ажээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл49
Путины айлчлалтай холбогдуулан Хүрэлсүх Гаагын шүүхийн ордерийг мэдсээр байж ямар учраас Путиныг урьсан, Гадаад Яам Ромын дүрэмтэй холбогдсон хуулийн гаргалгааг тайлбарлахгүй байгаа нь л сонин байна. Бидний өмнөөс оросууд л яриад байх юм. Ингэж болохгүй. Тусгаар улс биз дээ.
Бөгспутин чацгаа савируулжийнээ,,,,кгбгын өлөн тэнэг окурок,,,
Хүрэлсүхийн зөв ИЗДА миннь. Бидэнэд тог бинзенээс эхлээд энэ өвөл маш их зүйл хэрэгтэй. чих даардаггүй машингүй малгүй байж болно чамаас бусад нь бүгд
Кремлийг харваад өгөөч, гуйя Украинчуудаа. Хүүкийн бодлогогүй урилгын гайгаар Монгол улсын нэр хүнд унах гээд байна .Москва довтолгоонд өртвөл Путин айлчлалаа цуцалж магад
чи украйн чуудыг цөмийн зэвсгийн бай болгохыг хүсээ юэ
Хөөе сэтгэл хөдөлгөсөн Порно баатар минь одоо болио чи. Чиний дэлгэцний цаанаас дүр эсгэсэн хортой порно киног хуулиар хорих цаг болсон.
Украины зэвсэгт хүчин, Москваг шатаагаад эхэлсэн шүүдээ,,
Украин ялбал Оросын хөршүүдийн нуруу тэнийнэ. Монгол ч ялна.
Бараг бүх хөршүүдтэйгээ муу харьцаатай, бусдын газар нутгын дээрэмдсэн улс бол Орос
SLAVA UKRAINE
Путин бол цуст алуурчин, түрэмгий дайн өдөөгч мөн
Гарцаагүй үнэн,,,
Покровскыг эзэлж авах бөгспутины санаа нь сансарт сачий нь шалбаагт байлгүйдээ,,,оросын телевизийн пропагандонууд оросын ялалтын тухай дуу гарахаа больсоон,,,,курск белгороддоо хяналтаа бүрэн алдсанаа хүлээн зөвшөөрч байнаа,,,дууслаадаа,,,
Гаагын шүүх гэж нэг балай шүүх байна аа ! Путиныг ирэнгүүт нь баривчилаад энэ шүүхэд аваачиж өгөхийг монголчуудаас шаардаад бас хүсээд байгаа юм ! Энэ чинь Макёдоны Алёксандр Чингис Доголон Төмөр Наполёон Гитлёр Сталин нарыг дайн хийлээ гээд баривчилж аваачихыг шаардаж байгаа тай адил зүйл шүү дэ ! Бид нар баривчилж чадна л да ! гэхдээ тэгэхгүй ! Энэ Гаагын шүүхэд зүгээр л салаавч өгнө !! Ингэхэд Номин авгай долоо хоног бүрийн 100 долларын хөлстэй бичвэрээ бичсээр л бараг 2 жил боллоо ! Дараа бичихдээ энэ Гаагын шүүхийн тухай бичээрэй хэн хэнийг баривчилж чадсан талаар !!!
Тахар,,,бөгспутинээ,чингэс македоны алесандр наплеонтой зүйрлээд шаажийнээ,,,,,бас,, гях,,,гяхх,,,гяхх,,,тэр аугаа их хүмүүнүүд бөгспутин шиг арын сүв байсан байхнуу,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутин бол адольф гитлертэй ч нэг зиндаанд хүрэхгүй,,,адольф гитлерийн арын сүвтэй л адилхан юмшүүдээ,,,,,
БИД БАРИВЧИЛЖ ЧАДАХГҮЙ. ХЭНИЙ НУТГААР ЯМАР ОНГОЦООР ГААГАД ХҮРГЭХ ЮМ. ХЯТАДЫН НУТГААР УУ. ШИ ДАРГА ЗӨВШӨӨРӨХ ҮҮ.ТЭГЭЭД ТЭР ШҮҮХЭЭС БОЛООД ОРОСТ ЭСВЭЛ ХЯТАДАД ЭЗЛЭГДЭХ ҮҮ. ОРОС ХЯТАДТАЙ БАЙЛДАХ УУ.
аль нэг газар ану-н 100 иргэнийг алжээ шатаажээ гэвэл ану маш тайван хүлээж аваад ерөөсөө байлдахгүй. ану тийм биш.
жингэр нохой хуцаж жингийн цуваа явж байгааг л харж байна.
охин болышдээээ
mother mary comes to me speaking words of wisdom, let it be
🍒 анхны хүүхдээ хүү ч охин ч бай золбоо гэж нэрлэнэ 247 🖤 😊
Өмхийрсөн гичийг буудчих юмсан
өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй. охид эмсийн бие өөх ихтэй
ганц аравт яваад гуурсэд гуурсэлдийг шаантлдаг. цас орж байдаг влү
бид цас ороход дуртай 🎵 шөнийн тэнгэр цайран гялтагнана
москвад буугаад улаан талбай ороод гумээс сыр авч идээд явсан. гурван газар заалгасны нэг: метро театральная гэсэн байхаа, арбатын гудамжны ждэлгүүрээс бийр, пастель, нүүрс авсан.
бид цас ороход дуртай 🎵 шөнийн тэнгэрт цайран гялтагнана
москвад байхад(уб) гуяан дээр юм гараад хавдаад гуяа хавирч явж чадахаа байгаад хүзүүгээрээ арьсаа гуяа дээш нь татаж жигтэйхэн гэдийж явж байтал эргэн тойрон хүмүүс 🩰 явж байна гэцгээв. k. уб-д ирж 🗡
күэ мөн айхтар кийтрч байнаа ❄️🥶
ард аюуш
яг зеля өөрөө гардаж эхлүүлээгүй ч, укр өөрөө гай дуудсан. зеляд гал зогсоох бүрэн боломж байна. зараануудад алах сэтэхүй үргэлж. осоржаман хэлдгээр уйддаг юм шиг байган. гутал хувцасаа ширлэ
“болин мэдэл” - болих ухамсар. ухаан байхгүй бол юу ч яриад нэмэргүй
Тавьтартай баймаар санагдах юм энэ нөхөр
Ах нар маань зөрүүлээд хэдэн орон сууц шаачихлаа
Тэнцвэртэй мэдээ бичих хэрэгтэй байна дандаа нэг талын улиг болсон юм бичих юм бүх юм 11 сард шийдэгдэнэ
Яагаад 11 сард гэж.
шидчихсэн шдээ Nov 5️⃣
шийдчихсэн байгоо Nov5️⃣
нуураа чиеэ ай хөлдөх гээд байна уу даа ай хөө нугас гэдэг амьтан чинь хөөрхий л болно доо ай да хөөрхий минь дээ хөхө далай чиеэ ай хөлдөх гээд байна уу даа ай хөө загас гэдэг амьтан чинь хөөрхий л болно доо ай даа хөөрхий минь ээ хөхө
Орос энэ дайнд ялагдвал монгол шууд хятадын хоол болно орос ялвал манай дотоод хэрэгт оролцох гэж оролдоно яалтай билээ
зинпина шууд бадэнг дарамтлаад эхэлчихсэн байгөө. дуурь үзнэ
Одоо яая гэхэвдээ,,,бөгспутин өөрөө л дайн эхлүүлсэн юмдаа,,,ер нь бол БАЯРАА өөрөө л уначихсан юм байнлээшдээ,,,орос чинь өөрөө “”маниас үл шалтгаалан””””хятадын хойд муж болчихлоодоо,,,,
ишш ядарч яваа хүү зелягаа өрөвдөж тонгорч бичиж байгааг нь. заракууд их бага bipolar disorderтэй. arma ge Ddon-д гардаг. R test. vajrasattva mantra хятадуудаар умшуул гэнээ. чи чинь ямар хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ. зин пина шүтэжихшашинжиж байгаа
муу bruce willis маань агаар тэнгэр төмс хуваадаггүй юу бяц. одоо хөөрхий юу ч санахаа байсоон.
тэнгэрт
Орос ялах нь ионголын тусгаар тогтнолд маш чухал шүү Орсууд ялах болнооо
Orosd gants hoer dronoor tsohilt ogood yu shalih be dee.getel orosuud kalivari iskander metiin hvnd puujingaar tsohilt ugj bvhel bvten stans vildver metiin tom baiguulamjuudiig ustgaj bgaa sh de. dron heden kg tesereh bumbug avch ybj chadah be de. getel puujinguud heden tonnii bumbug avch ybj bgaa sh de. orosuud fab-500 ,fab -1000 fab-3000 gesen udirdalgatai bumbuguur bumbugduj bnaa. ene chin barag fab-3000 gehed 3 tonnii bumbug sh dee. hohirol uchiruulah ni aimaar ch de. atomiin bumbug arai baga l geheer oilgomjtoi doo..
Одоо Кремлийг дрондвол Оросын удирдлагын системийг сулруулж, оросууд сэтгэл зүйн хувьд нэг мөсөн унах байх...
UAG