Монгол Улсаас Бүгд Найрамдах Перу Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Дина Булвартед энэ сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Булвартед уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Дина Булварте Элчин сайд С.Золжаргалд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг өргөжүүлэх ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл3
Хажуунаасаа автобус хүлээж ядсан хүн шиг харагдав.
swiss зардлаа хэмнээд
Gadaad yam tagnuul hoyor Buriaduudyn umch baidag n' ineedtei.