Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байсан тамирчдаас хамгийн ахимаг настай хөлбөмбөгчин болох Португалын хамгаалагч Пепе мэргэжлийн тамирчны замналаа дуусгаж байгаагаа мэдэгдлээ. Өдгөө 41 настай тэрбээр өнгөрсөн улирлын төгсгөлөөр Португалын “Порту” клубээс явсан бөгөөд одоогоор ямар нэгэн клубт тоглоогүй байгаа юм. Саяхан болсон ЕАШТ-нд Португалын баг ¼ шигшээд шалгарсан бөгөөд тэмцээний дараа шигшээгээс гарах тухайгаа Пепе дурдаагүй билээ.
Тэрбээр Инстаграм хуудсандаа өөрийн авсан шагналуудаар видео эвлүүлэг хийж байрлуулаад “Баярлалаа” гэж бичжээ.
Пепе 2002 оноос хойш мэргэжлийн хөл бөмбөгийн талбайд Португалын “Маритиму", "Порту", Мадридын "Реал", Туркийн "Бешикташ" клубүүдэд тоглож байгаа юм. Тэрбээр Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд ЕАШТ, УЕФА-гийн Үндэстнүүдийн лигт аваргалжээ. Харин дээрх клубүүдийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт гурван удаа, УЕФА-гийн Супер цомд хоёр удаа түрүүлж, Испанийн аваргаар гурван удаа, Португалын аваргаар дөрвөн удаа, клубүүдийн дэлхийн аваргаар хоёр удаа тус тус шалгарч байв. Пепе бол "Реал Мадрид"-ын төдийгүй Европын шилдэг хамгаалагчийн нэг юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Pepe !
Орос Англи хэлтэй доктор Батэрдэнэ хажууд нь 44-тэйдээ шөвгөрч байсан.