sonin.mn

Ойрд гадаадын зочид тасрахгүй байна. АНУ-ын ТНБД, ШХУ-ын Холбооны Ерөнхийлөгч, Филиппиний Гадаад хэргийн сайд, Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга гээд цуварч өгч байна. Араас нь ирэх төлөвтэй. Айлчлалуудыг базаж дүгнэсэн, олон улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэх зэргийг хөндөж news.mn сайтын сурвалжлагч П.Батзаяатай ярилцсан анхны бүрэн эхийг толилуулъя.

 

-Монгол Улсын гадаад харилцааг сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирч байгаа гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Сүүлийн жилүүдийн гадаад харилцааг хэрхэн дүгнэж байна?


Сүүлийн жилүүд гэлтгүй Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа тасралтгүй прогрессоор урагшилж ирсэн гэж байнга бичдэг, тэмдэглэдэг. Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ууд, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьяатай гэж би судлаачийн хувьд ч, дипломатчийн хувьд ямагт өөдрөгөөр үнэлдэг. Ковидын хоёр жил, мөн Орос-Украины дайн, Өрнө-Дорнын геополитикийн хуваагдал зөрчил тэмцэл гээд сүүлийн 4 жилийн фонон дээр авч яривал манай гадаад бодлого огцом идэвхжиж, эрчимтэй урагшилсан дүр зураг бууна. Тэр өнцгөөс асууж байгаа бол үнэхээр манай гадаад бодлого, гадаад харилцаа нэн эрчтэй урагшилж байна. Үнэхээр бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг тэр чадвараа дэлхий дахинд нотлон харуулж чадаж байна гэж дүгнэж болно.

 

-Хамгийн сүүлд АНУ, Швейцарь, Филиппин улсын төлөөлөл хоногийн зайтай айлчилж байна.Үр дүнг нь хэрхэн харж байна?

 

Үнэхээр гайхалтай үйл явдал түүхэнд тохиож байна. Ийм ойр ойрхон, нэг нь айлчлаад дуусаагүй буцаагүй байхад нөгөө нь Улаанбаатарт газардаж байдаг, нэгэн зэрэг ийм олон зочид төлөөлөгчид айлчлахаар нэг дор цугларч байсан тохиолдол АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эс тооцвол түүхэнд байгаагүй. Та бүхэн ажигласан байх АНУ-ын ТНБД айлчлаад ГХЯ-нд хэлэлцээ, хэвлэлийн хурал хийж байхад Төрийн ордны баруун жигүүрт Швейцарийн далбаа тодоос тод гэрэлтэж байсан даа. Төрийн ордонд америкийн хүндэт зочныг Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж байх мөчид гадна талд нь ШХУ-ын далбаа мандаж, Чингис хаан аэрпорт дээр ШХУ-ын Холбооны Ерөнхийлөгч морилон ирж байлаа. Энэ бол сонин давхцал, бас тэр бүр тохиогоод байхгүй. ШХУ-ын Холбооны Ерөнхийлөгчийг Чингис хаан музейд зочлон айлчлалаа үргэлжлүүлж байхад тэр орой нь Филиппиний Гадаад хэргийн сайд Чингис хаан аэрпорт дээр газардаж байсан гээд онцолбол олон зүйл ярьж болно. Тийм учраас 2024 оны зуны энэ сарууд гадаад харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ гэж үзэж байна. Үр дүн гэсэн асуулт өөрөө их учиртай. Мөнгөн дүн, эсвэл монголчуудын аж амьдралыг дээшлүүлэх тусламж гэж ярих гэж байгаа бол арай эрт байна. Миний үзэхээр гол үр дүн бол гуравдагч хөршүүдийн томхон сонирхол Монголд эргэлтгүй орж ирлээ, хамтын ажиллагаа цаашаа дардан замаар урагшлах юм байна, тэд Монголд ач холбогдол өгч байна гэсэн итгэлийг бидэнд төрүүллээ гэж хэлэх байна. “АНУ-Монголын харилцаа шинэ шатанд гарч байгааг бид өдөр бүр харж байна” хэмээн ноён Энтони Блинкен тэмдэглэсэн нь айлчлалдаа өгсөн гол дүгнэлт болов уу. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ШХУ-ын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо гэсэн дүгнэлт айлчлалын дүнгийн баримт бичиг явж байна лээ. Филиппинтэй Зүүн өмнөд Азид бас нэг томхон гуравдагч хөрш маань гарч ирж байгаа юм байна гэх сэтгэгдэл төрүүлсэн айлчлал боллоо хэмээн үзэж байна.


-Монгол Улс гуравдагч хөршийн бодлого болоод олон талт харилцаагаа аль болох хөгжүүлэхийг зорьж ирсэн. Ар араасаа хөврөх гадаад харилцаа үүний баталгаа болж байна уу?

 

Харин тийм. Манай гадаад байдал, гадаад орчин бэхжиж байна. Гуравдагч хөрш гэдэг ойлголт ч тэлж байна, агуулга нь баяжиж байна гэдгийг л энэ олон айлчлалууд харуулж байна. Гуравдагч хөрш гэдгээр өмнө нь ямагт өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудыг ойлгож байсныг эерүүлсэн алхмыг 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам, Лаост хийсэн Төрийн айлчлалаараа нотлосон. Гуравдагч хөрш гэдэгт эртний анд нөхөр, уламжлалт найрсаг харилцаат, бүс нутгийн тэргүүлэх улс Вьетнамыг нэрлэсэн нь гадаад бодлогын нэг тод зөв алхам болсон. Гуравдагч хөрш гэдэг нь хоёр хөршөөс гадна ямар ч улс орон байж болно, заавал ардчилалд суурилах албагүй, нээлттэй, хэнтэй ч найрсгаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгийн нотолгоо болсныг тэмдэглэх нь зөв болов уу.

 

-Гадна дотны төлөөлөгчид ирэх нь нэг хэрэг үр дүн, өгөөж нь юу байна вэ?

 

Үр дүн өгөөж гэдэгт мөнгөн дүн, эсвэл монголчуудын аж амьдралыг дээшлүүлэх тусламж гэж ярих гэж байгаа бол арай эрт байна гээд би дээр хэлчихлээ. Мөнгөн дүнгээр хэмжихээргүй их ач холбогдолтой айлчлалууд хэрэгжлээ гэдгийг л тэмдэглэе. Та бүхэн айлчлалын дүнгийн мэдээллийг чөлөөтэй авч байгаа бол Монгол Улс маань олон улсын харилцаанд хэрдээ тохирсон идэвхтэй тоглогч болж, тэр нь алхам алхмаар тэлж томорч, тэр хэрээрээ даян дэлхийд Монгол маань танигдаж, Монгол гэж Азийн цээжинд эх газарт түгжигдсэн, хоёр их гүрнээр хүрээлэгдсэн бага жижиг улс олон улсын анхаарлын төвд орж ирж байна гэдэг чинь нь гол үр дүн өгөөж нь гээд товчхон хариулах байна даа.

 

-Тухайлбал Франц улстай байгуулсан хэлэлцээр одоо ч удааширалтай байна. Хамтарсан Засгийн газраас хүлээх хүлээлт олон улстай хамтарч ажиллах тал дээр юу байна вэ?

 

Монгол-Францын харилцааны тухайд харин ч бахдалтайгаар тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөн дээр Монгол-Францын харилцаа цоо шинэ түүхэн үе шатандаа гарсан. 2023 онд Францын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа Монгол Улсад Төрийн айлчлал хийж, ердөө хэдхэн сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Францад мөн Төрийн айлчлал (Төрийн айлчлал анх удаа) хийсэн, Монгол Улсын хувьд Франц нь чухал гуравдагч хөрш гэж бид нэрлэсэн бол Франц нь Монгол Улсыг Онцгой түнш хэмээн тодорхойлсон. Нэмээд манай Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэхүү тодорхойлолтоо улам баяжуулж Европ дахь дотно итгэлт түнш, Онцгой эрхэт түншлэлийн харилцаатай хоёр улс гэсэн нь 2023 оны оны онцлох түүхэн үйл явдлын нэг гарцаагүй мөн шүү дээ. Тэгвэл саяхан даа Парист олимпын нээлтэд оролцох үед хоёр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Э.Макрон нар тусгайлсан уулзалт хийсэн. “Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал БНФУ-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард БНФУ-д хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв. Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо” гээд уулзалтын албан мэдээнд байсныг Та бүхэн уншсан байх.

 

“Хамтарсан Засгийн газраас хүлээх хүлээлт” гэдэг дээр би нэмж олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Ярилцлагын эхэнд тэмдэглэн хэлснээ давтая. Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ууд, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьяатай гэж би хэлсэн. Тэр гавьяат үйлсийг үргэлжлүүлнэ, бүр шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна гэж товчхон хариулъя.


-Хамтарсан Засгийн газар байгуулагдагаад удаагүй байхад хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр олон сайхан амлалт өгсөн. Хэр бодиттой байх вэ?

 

Хэрэгжих болтугай л гэж ерөөе. Бид хоёр гадаад бодлого, гадаад харилцааны сэдвээр ярилцаж байна. Монгол Улсын ГХЯ, Дипломатын алба энэ улсад, энэ ард түмэнд гадаад таатай орчныг нь бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, аюулгүй байдлаа бэхжүүлэх, түнш хамтран ажиллагсадыг нь нээх, авчрах, нэмэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг та