.png)
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно. Иймд иргэн та бүхэн дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэнэ үү.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль
24 дүгээр зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх
24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.
24.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 24.1, 24.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
24.4.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Сэтгэгдэл2
Монгол улс хуурамч дипломтой, мэргэжлээ ажлаа хийж чадахгүй маанагуудаар дүүрчээ... Дарга болох хүсэлтэй улс бол диплом худалдаж авсан мэргэжлийн ажлаа хийж чадахгүй их дээд сургуулиудын дефект гологдлууд амьдрахын тулд дарга болох гэж үхэн хатан зүтгэцгээдэг . Данх,Домбо нарыг харцгаа.. Энэ хоер хулгайчид даргын ажлаас өөр хийж чадах юм огт байхгүй. Адаглаад 4 аргын тоо ч олигтой сураагүй өмхий хар малнууд.. Энэ хоероос 4-р ангийн тооны хичээлээр шалгалт авахад л тар нь танигдана.. Иймэрхүү малнуудад дарга болж нам гэж навсганаж амьдрахаас өөр шийдэл огт байхгүй... Гадаад хөгжилтэй орнууд өндөр албан тушаал дээр мэргэжлийн өндөр чадвартай улсуудаас шалгалт авч томилон улсаараа хөгждөг.Харин Монголд МАН -д хамгийн их авлига өгсөн авлигачин хулгайч мэргэжлийн дефектүүд дарга сайд болж Монгол улс уруудаж мөхөн доройтсоор байна. .МАН-ын дарга нарын энэ Монголд тогтоосон авлигач систем арилаагүй цагт Монгол улс хөгжил гэж яриад хэрэггүй.
Хэзээ зөв хүнээ сонгож ,хөгжих замаа олох юм бол???хүзүүгүйдорж.муухай билэг хоёр Монголоос зайлж ,алга боловоо!!!