Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно. Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2011 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд, 2017 онд Монгол улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хотод болж байв.
Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн үндсэн есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөх өрнөх ба үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтжээ.
Энэ наадамд өмнө нь өрсөлдөж байсан одоогийн шилдгүүдийг тоочвол, жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн (жүдо), ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн Залуучуудын олимпын наадмын аварга Б.Батцэцэг (чөлөөт бөх), өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт нарын шилдгүүд юм.
Тэмцээн болох газар:
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор
Спортын төв ордон
“Буянт-Ухаа” спортын ордон
Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨААТҮГ
“Оч” клуб
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын ордон
Налайх дүүргийн хөнгөн атлетикийн тартан зам
Сэтгэгдэл0