sonin.mn

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо, Үндэсний Статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв 7-р сарын 31-нд Хятадын 7-р сарын Худалдан авалтын индексийг /PMI/танилцуулжээ. Тус сард Худалдан авалтын индекс 49.4 хувьтай гарч, өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан байна.


Салбар салбарын индексийг авч үзвэл, 7-р сард боловсруулах үйлдвэрлэлийн индекс 50.1 хувьтай байж, үйл ажиллагаа нь таван сар дараалан өргөжсөн хүрээнд хэлбэлзжээ. Мөн тус сард түүхий эдийн худалдан авах үнийн индекс 49.9 хувьтай байж, өмнөх сараас 1.8 нэгжээр буурсан бол, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийн салбарын худалдан авагчдын индекс 50.1 хувьтай байж, өмнөх сараас 0.6 нэгжээр өссөн байна. 


Г.Бямба