Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2024.07.31/ уг асуудлаар Хүний эрхийн дэд хорооны зарим гишүүдтэй уулзаж, хөндөгдсөн асуудлуудын талаар санал солилцохын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлүүдийн талаар ярилцсан юм.
Мөн Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар ярилцсан бөгөөд уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрх, эрх чөлөөний асуудалд онцгойлон анхаарч ирснээ тэмдэглээд тус дэд хорооноос гарах бодлого, шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл4
Монгол улсын цэргийн насны залуус хамгаалах үүрэгтэй. Гэтэл шалихгүй жаахан хэрэгт буруутгаж амь насанд нь хүрээд байх нь хичнээн их хохиролтой вэ. Ер нь эрчүүдийг хавчин боосон хуулийг зас. Энэ улс чинь эрчүүдийн амь насаараа дэнчин тавьж тулалдсан түүх дээр тогтдог. Гэтэл сүүлийн үед барууны жендер нэртэй маш хортой бодлогоор эрчүүдийн эрхэнд хэт халдаж байна. Цаашид улс төрийн сонголтыг хүртэл эмэгтэйчүүдэд давуу байдал олгох гэсэн маш хортой бодлого явж байна. Монголын төлөө 18 нас хүрсэн эр хүн үхдэг гэдгийг бүү март. Эмэгтэйчүүдийг эцэггүй хүүхэд төрүүлдэг байдлыг зогсоох хэрэгтэй.
Тэмүүжин Нара 2 арай балчимданаа өөр сайн хуульчидаа оруулж ирээчээ Тэмүүжин яаж самарлаа урд нь одоо бас л тэрийгээ яриад яваад бна жагсаалтад өөр олигтрй юм оруулахгүй дээ маш харамсалтай бна АН д
Зөв байна. Нүүрс, банк зэрэг том хэргүүдэд хүний эрх жинхэнэ зөрчигдсөн ш дээ. Одоо тэгээд яагаад энэ тухай ярихаа байв аа Та нар чинь.
NOGOON AUTOBIS?