7-р сарын 29-ний байдлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн боомтоор орж гарч буй Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2 сая тонноос давж, 2 сая 200 мянган тоннд хүрч, ачаа барааны үнэ 30 тэрбум 300 сая юаньд хүрсэн байна.
Эрээн боомт нь Хятад, Монгол улс хоёрыг холбосон хамгийн том боомт бөгөөд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний "Дунд гарц"-ийн орж гарах цорын ганц боомт гэнэ. Одоогийн байдлаар тус боомтын 71 шугам ажиллаж байгаа бөгөөд Ази, Европын 10 гаруй улс орон, 70 гаруй хот, өртөөнд хүрдэг аж.
Г.Бямба
Баасан - 10 сарын 31,
2025

Сэтгэгдэл3
Hos tumur zamtai balsan bol uunuus ch ihiig garage baisan daa
Европооч хатдаа , фашист орос руу л явж байгаа ачаашдээ. орос бол европ биш
evropiin achaa zunduu ybj baidag malaa. daind ter achaa baraa tumur zamiin hudulguund ogt hamaagui shuu.