
Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас 7-р сарын 30-нд мэдээлэл хийжээ. Энэ үеэрээ Хятадын Коммунист намын 18-р их хурлаас Хятадын гадаад худалдаа үсрэнгүй өсөлттэй гарсан гэсэн байна.
Тодруулбал Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятадын гадаад худалдаа жилд дунджаар 1.6 их наяд орчим юаниар нэмэгдэж, 2023 оны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ (41.76 их наяд юань) 2012 оныхоос 17 их наяд юаниар нэмэгдсэн гэнэ. Мөн Хятад улсын нийт бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ долоон жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, гадаад худалдааны компаниудын тоо 2012 оныхоос бараг хоёр дахин нэмэгдсэн байна. 2023 онд автомашин, цахилгааны хэлхээ, лити батарей зэрэг өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн ногоон бүтээгдэхүүний экспорт 2012 онтой харьцуулахад тус бүр 7.3, 1.8, 15.2 дахинаар нэмэгдсэн. Энэ оны эхний хагаст Хятад улсын гадаад худалдааны хэмжээ анх удаа 21 их наяд юаниас давсан" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0