Шаардлага
Монгол улсын иргэдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эрүүдэж эрүүл мэнд, амь насыг нь хохироох, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх, хувь хүний эрх чөлөөнд халдах, хэргийн материал задлах, хувийн мэдээллийг хууль бусаар тараах, иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүд тараах, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд зохиомол хэрэг үүсгэх, гүтгэх зэрэг цагдаагийн байгууллагын хууль бус хэвшмэл үйл ажиллагаанд иргэд бухимдаж, шүүмжлэл өрнүүлсээр байна. Зарим иргэд Төв талбайд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэх, хуулийн бус хувийн шаардлага асуулт тавих зэрэг үзэгдэл хэвшмэл байдлаар үргэлжилж байна.
Түүнчлэн Төв талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр очсон иргэний хувийн өмч эд зүйлийг булаан саатуулж, хуулийн ямар нэг үндэслэлгүйгээр эрхийг нь хязгаарласан үйл ажиллагаа явагдсан.
Иймд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн үед Төв талбай дээр тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхээр очсон иргэн н.Санчиртай холбогдуулан цагдаагийн алба хаагчдын явуулсан хууль бус ажиллагаанд дараах агуулгаар албан ёсны тайлбар шаардаж байна.
Нэг. Цагдаагийн алба хаагчид хуулийн ямар үндэслэлээр иргэн н.Санчирын хувийн өмч, эд зүйлийг хүч хэрэглэн булааж, хураан авсан
Хоёр. Цагдаагийн алба хаагчид хуулийн ямар үндэслэлээр иргэн н.Санчирыг Төв талбайд саатуулж, цагдаагийн авто машинаар авч явсан.
Гурав. Цагдаагийн алба хаагчид хуулийн ямар үндэслэлээр иргэн н.Санчирыг Төв талбайгаас хааш нь авч явсан, ямар ажиллагаа хийгдсэн, одоо хаана саатуулагдаж байгаа талаар тус бүрчлэн албан ёсны мэдээлэл шаардаж байна.
Эрх Чөлөөний Эвсэл нам
Сэтгэгдэл10
БУсад том хэргүүдийг үйлдсэн хүмүүсийн холбоотойн биш бол бас шаардаач
Цагдаагийн ходолморийг хундлэе яшалдар балдир жагсаал цуглаан гэж гуцлгэдгээьболие Алтангэоэл ягантомор оюунэрдэгэ нар гурвуулаа суугаад тохир яжагсаалыг бурэн солоотэй болгое Жагсаад хашгиралдана л биз Цагдаа зовхон хаана жагсахыг мэдэх. Учиртай Жагсагчид аюулгуй байдлаа оорсдоо харуул хамгаалалт гаргаж хариуцлагаа бурэн хулээг Цагдаа тэнд. Очих ч хэрэггуй
Цагдаад цатгалан жагсагчдыг хамгаалахаас илуу чухал ажил байна Бага орлоготой ходолмор эрхэлж байгаа хуухдуудэд туслаг Хулгай дээрмийнихэрэгтэй освор насны хуухэдтзплуучуудтай тулж ажиллаг Эцэг эхтэй нь хамтарч урьдчилан мэргийлэх ажил хийг
Манай цагдаа ер нь нэг л биш болчоод бна даа ! Энэ их буруу шүү, дарангуйлах ёстой, өөрсдий гөө тийм эрхтэй гэсэн андуу ташаа ойлголтыг нь засаж залруулж өгөхгүй бол болохгүй тийшэ айхтар гүн хазайгаад бна шүү !!!
Цагдаа эгэ жагсагчидтай зууралдах хэрэггуй ээ Хориос гучин хун л жагсдаг юм Цагдаатай бараг зориуд маргалдаж хэлмэгдсэн хун болж жужиглэдэг юм биш уу Цагдаад. Оор хийх ажил их байна Оюунэрдэнэ Гантомор нар эгэ асуудлыг шийдээч Цагдааг хараалгуулчихаад л ард нь чимээгуй суугаад байдгаа болих хэрэгтэй Цагдаа дуртайдаа алдаршихыгижуссэн хэдэн юмтай зууралдаад байгаа юм уу Тэр АН ы Гантомор Алтангэрэл нар ходлооч Жагсаал цуглааныг чолоотэй болог
Одоо цөгдөа хуу дайрдагаа боль хуулиа уншиж судалж бж үүргээ биелшүлж эрхээ эдэл арай юү хоосон толгойтой хөлсний жагсагчидаа
Тодорхой зорилготой бүлэглэл, хууль хүчний байгууллагыг харлуулах, хүч нөлөөг сулруулах ажлыг зориуд хийгээд байгааг анхаарах, тэр жагсаал гээд байгаа явуулгын ард хэн байгаа, хаанахын санхүүжилт турхиралтаар ажиллаж баыйгааг нарийн шалгах хэрэгтэй.Гаднынханы хувьд бол Монгол замбараагүй байх тусмаа л сайн шүү дээ.
үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эргүй болчихсон юм уу?
Мундаг шүү! Залуу хүмүүс
Үхсэн ацны нам наа новшнуудаа хэмх нүдээд шидээ