
Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний түмэн өлзий гийсний 385 жилийн ой "Хангайн бүсийн хурд-2024" наадамд улс, аймгийн алдар цолтон оролцсон 128 бөх зодоглож тус аймгийн Жинст сумын харьяат, улсын залуу начин Э.Батмагнай түрүүлж, Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, аймгийн арслан Д.Бямбасүрэн нар үлдэв.
Сонирхуулхада энэ наадмын түрүү бөх улсын начин Э.Батмагнай 10 хоногийн хугацаанд гурван наадамд түрүүлээд байна. Үүнд,
-Баацагаан сумын 100 жил
-Жинст сумын 100 жил
-Ламын гэгээний 385 жилийн ойн наадам.
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жил Боржигин-2024, Төвийн бүсийн хурд наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож түрүүлж Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Сүхбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын харцага Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Д.Анхбаяр үлдсэн байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон Батмөнх даян хааны мэндэлсний 560 жил "Говь-Шанхын хурд-2024" Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадамд 128 бөх зодоглож Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяр нар шөвгийн дөрөвт үлдсэн байна.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Бүрэнтөгс мэтийг харахаар увсын Батсуурь харагдаад бөөлжис хүрч байна.
Говьсүмбэр аймагт болсон Боржигин-2024 баяр наадамд очсон улсын цолтой Содномдорж тэргүүтэй хэдэн лаларуууд 3-ын даваа болон 5-ын давааг эхлүүлдэггүй, амаа авахгүй ард түмнийг 2-3 цаг чилээсэн хогийн барилдаан болсон. бүүр шөнө нэмэлт гэрэл тавьж байж үзүүр, түүрүүний бөхчүүд барилдсан болсон. амйгийн начин төрүүлэх найраа гэдэг нь тэр юм байна.