
БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 30 /DW/. Германчууд ажлын дараа эсвэл амралтын өдрүүдээр уух шар айргаа сонгохдоо алкоголь агуулаагүй нэр төрлүүдийг илүүд үзэх болсныг тус улсын Статистикийн албанаас /Дестатис/ өнөөдөр танилцуулсан шинэ тайлан харуулжээ.
Германд сүүлийн 10 жилийн хугацаанд алкогольгүй шар айрагны үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 2023 онд 556 сая литр буюу 548 сая еврогийн борлуулалт хийсэн байна. Энэхүү статистик мэдээг наймдугаар сарын 2-нд тохиодог олон улсын шар айрагны өдрийн өмнөхөн нийтэлжээ.
Мөн шар айраг, нимбэгний ундааны холимог болох “Радлер” зэрэг алкоголь багатай шар бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2013 онд 328 сая литр байсан бол 2023 онд 363 сая литр болж өссөнийг “Дестатис” онцолжээ. Гэхдээ Германд алкогольгүй шар айрагнаас хавьгүй их хэмжээний алкогольтой шар айраг үйлдвэрлэж байгааг тайланд дурдсан байна.
Энэ нь инфляцын сөрөг нөлөөг мэдэрч буй Германы 1500 орчим шар айрагны үйлдвэрийн хувьд бүх зүйл сайхан байна гэсэн үг биш юм. “Статиста” дүн шинжилгээний фирмийн мэдээлснээр, шар айрагны дундаж үнэ 2022-2023 оны хооронд огцом буюу 11.6 хувиар өсжээ. Шар айраг үйлдвэрлэгчид үүнийг түүхий эдийн үнэ ба тээвэрлэлтийн зардлын өсөлттэй холбон тайлбарлаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
манайх шар айрагний солиотой залуучуудтаа архигүй шар айраг үйлдвэрлэж өгөөчээ монголд байхгүй байлгүй
Mongol iim baigaagyi ytum syy!!!yag ene chagt amidarch baigaa zaluuchuudiin byryy syy!!!!!godiluud aa!!!bas eersdiigee emeereh sanaatai!!!!!gedger tolgoilchihood,ta nar sig yos jyramgyi,ahmadaa hyndetgehgyi,idsen yysandaa hanaj chaddaggyi iim Mongol baigaagyi yum aa,yahab?...chag ni Kommunizm nertei ch hyn sig yos syrtahyyntai yalagdaj yalaj yabahdaa cheber saihan setgeltei bye byendee itgesen hairlasan bye byenee hyndetgesen iim ard tymen bailaa,jaahan yumiig tom bolgoj hardaggyi,tom hereg hiichiheed yum boddoggyi ta nar sig tenegyyd baisangyi ee!!ta nar saindaa l kommunizmiin yldegdel geh baih,daanch chadal chini dytna,namaig eldebeer hellee ch eersdee l senene?????????????????????gaihaluud aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!iimees eb negdel yunaas tyryynd heregtei baina,hob jib byy yari,nasnii chini hyaslan bolno!nasnad chebtei gedeg yum ene bol ynen ni batlagdaj irsen Mongol yos syrtahyyn bilee.......................Maanagyyd aa...........................................a