sonin.mn

Долдугаар сарын 29-нд Хятадын Төв радио телевиз болон НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага Испанийн Мадрид хотод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, соёл, аялал жуулчлалын мэдээлэл дамжуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, хэвлэл мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.



Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн энэ үеэр хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Хятадын Төв радио телевиз олон хэлээр нэвтрүүлэг бэлтгэх давуу талаа ашиглаж, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагатай үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, аялал жуулчлалын хөгжлийн талаар өргөн хэмжээгээр мэдээлсээр байна. НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагын нэр хүнд, нөлөөлөх хүчин, орлуулшгүй бөгөөд юутай ч зүйрлэшгүй юм. ХТРТ боломжийг ашиглаж, хоёр талын хамтын төлөвлөлт, контент үйлдвэрлэх, өргөн нэвтрүүлгийн чиглэлээр нягт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн, улс орнуудын аялал жуулчлалын солилцоог дэмжих чиглэлээр НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын найдвартай түнш болоход бэлэн байна." гэсэн бол

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх захирал Золиса Урошевич тус байгууллагад урт хугацаанд дэмжлэг үзүүлж ирсэн Хятадын Төв радио телевизэд талархаж буйгаа илэрхийлээд, цаашид аялал жуулчлалын шинэ хэлбэрийг бий болгох, аялал жуулчлалын салбарыг илүү тогтвортой, хүртээмжтэй, уян хатан болгоход түлхэц үзүүлэхийн тулд ХТРТ-тэй гүнзгий хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.


Г.Бямба