
7-р сарын 30-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд “Хятадын шинэ эрин үеийн эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийн явц дахь дэлхийн боломж” хэлэлцүүлэг болов.
Хятадын Коммунист намын 20 дахь сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хуралдаан 7-р сарын 15-18-ны өдрүүдэд Бээжин хотод болж, “Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах тухай шийдвэр”-г баталсантай холбоотойгоор уг хэлэлцүүлгийг Хятадын төв радио телевиз олон улсад зохион байгуулж буй агаад Улаанбаатар дахь хэлэлцүүлгийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын төв радио телевизийн Улаанбаатар дахь студи хамтран зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд "China Media Group"-ийн Ерөнхий захирал Шэнь Хайшюн видео мэндчилгээ дэвшүүлж, "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх гол сэдэв бөгөөд тасралтгүй урагшлан ахиулж, өргөн ирээдүйг нээх болно.
China Media Group Хятадын орчин үеийн шинэчлэлийг дэлхий дахинаа таниулах үүрэг хүлээж, Хятад улс ба дэлхий дахины солилцооны гүүр, яриа хэлэлцээ өрнүүлэх гүүр, туршлага суралцах гүүр болж, дэлхийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмжин ажиллагааны тавцанг бий болгон өгч , та бүхэнтэй хамтдаа хөгжин цэцэглэсэн дэлхийн орчин үеийн байгуулалтад бодит хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ван Хунтао, Монгол улсын ахмад дипломатч, олон улсын харилцааны судлаач, проффессор Д.Баярхүү Монгол улсын Хятадын түүх соёл судлалын нийгэмлэгийн тэргүүн, Хятад судлаач, доктор Х.Баатархүү , “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, олон улсын асуудал эдийн засгийн судлаач Ч.Сумъяа нар Хятадын шинэ эрин үеийн өөрчлөлт шинэчлэл гэх сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Хятадын энэхүү өөрчлөлт шинэчлэл нь Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжил, “Бүс ба зам “ төсөл дэх Монгол улсын оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа.
Г.Бямба
Сэтгэгдэл8
За,,,оросгахайнохой ахтөй монгол оркууд,,,,яагаад хараал ширээлээ хийхгүй байнаа,,,,,хужаа хятад лалар юу юу гэдэг билээ,,,,тэр хараалаа,,,, челябинскын далан сэтрээд,,,хуугаар нь усанд автуулан живүүлдэг шиг,,, хэлээд,,,алаад өгөөч,,,,
хятад хурлаараа дарамтлаад эхэллээ. хоёр долоо хоноод л нэг.
Монгол ямар хятадын муж биш больцгоо. Хятадын дураараа аашлах явдлыг зогсоо. Монголд хятадын төрийн бус байгууллага ажиллах ёсгүй.
монгол дахь суурин хужаа нар дээр тулгуурласан монгол орныг хятадчлах кампанит ажил
орсгой хужаа баяа ху бээжингээс их дэмжлэг авч ээ.өмхий хужаагийн точигнууд их бна.аа
гуцаа өмхий хужаагийн шээсээ илжиг минь далд ор цаашаа
Хятадын өв соёл монголд ямар ч хамаагүй.
монгол дахь угсаа нэгтнүүд ээ хүлээн авч ээ янз нь .тэднийхээ эрх ашгийг хамгаалж дэмжинэ.урд зүгээс явуулж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд монгол дахь хятадын ирлийз хурлийзууд нь бааз суурь нь болно