Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дахь бага хурлын үеэр Хятадын “Бээжингийн төв тэнхлэг- Хятадын нийслэл хотын төлөвлөлтийн бүтээл” нь “Дэлхийн өвийн жагсаалт”-д албан ёсоор бүртгэгдсэн байна.
13-р зуунд баригдаж эхэлсэн Бээжингийн төв тэнхлэг нь тус хотын хуучин хотын төвд байрладаг бөгөөд нийт урт нь 7.8 км гэнэ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо "Бээжингийн төв тэнхлэг" нь дэлхийн өвийн 3, 4-р стандартад нийцэж байгааг хүлээн зөвшөөрчээ.
Г.Бямба
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл1
хятад дотроо маш асуудалтай юм шигээ урьд нь бээжингээр дамжиж ийш тийш явахдаа төв талбайд чөлөөтэй нэвтэрч хааны ордны музей үзээд болдог байсан, одоо хоногийн өмнө урьдчилж зөвшөөрөл авч ордог болсон гэж дуулдах юм даа???