sonin.mn

 7-р сарын 25-нд Парист "Хятадын төв радио телевизийн Олимпын наадмын шууд нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, хөгжлийн тайлан"-г Хятад, Англи, Франц хэлээр гаргажээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд бөгөөд ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ерөнхий захирал Ианнис Эксакос нар тайлангийн нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.




ХТРТ-ийн судалгааны хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан уг тайланд хэт өндөр нарийвчлалтай дүрс бичлэгийн технологи, 5G, хиймэл оюун ухаан, тусгай тоног төхөөрөмж, үүлэн технологи, виртуал технологи, аудио технологи зэрэг салбар дахь ХТРТ-ийн шинэлэг хөгжлийн замналыг нарийн танилцуулсан гэнэ.


Г.Бямба