sonin.mn

2024 оны Парисын олимпийн үеэр олон нийтэд зориулсан марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулах бөгөөд энэ нь Олимпийн түүхэнд анхны тохиолдол юм. Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны 800 мянга гаруй хүн бүртгүүлснээс 40 мянга гаруй хүн "сугалаагаар" дамжуулж эрхээ баталгаажуулжээ. Тэдний нэг нь БНХАУ-ын Бээжингийн шуурхай хүргэлтийн ажилтан Луан Юйшуай гэнэ.


Луан Юйшуай нь рестораны зөөгч, барилгын ажилчнаар ажиллаж, жижиг наймаа хүртэл хийж байсан бөгөөд 2015 оноос хойш Бээжинд ирж, цахим худалдааны хүргэлтийн ажилтан болсон гэнэ.

Тэрээр олимпод оролцох эрхтэй болсон тухайгаа: "Урьд нь бид олимпыг зурагтаар хардаг байсан. Хэзээ нэгэн цагт өөрөө "гүйж" оролцоно гэж яахан санах билээ!" гэжээ.


Г.Бямба