sonin.mn

Франц улсын нийслэл Парис хотод 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцох жүдочид хүлгийн жолоо заллаа. Тодруулбал ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчидтайгаа Парис хотруу хөдөлсөн байна.