БРЮССЕЛЬ, 2024 оны долоодугаар сарын 19 /BBC/. Европын парламентын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр Урсула фон дер Лейен Европын комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо.
Тэрбээр пүрэв гарагт Страсбургт болсон санал хураалтаар Европын парламентын 401 гишүүний дэмжлэгийг авсан нь шаардлагатай саналын тооноос 41-ээр илүү байжээ.
Барууны төвч үзэлт Европын ардын намын /EPP/ гишүүн У.Ляйен анх 2019 онд уг албан тушаалд сонгогдож байсан юм. Тэрбээр одоо ЕХ-ны удирдлагад дахин таван жил ажиллахаар боллоо.
Санал хураалтын дараа У.Ляйен хэлсэн үгэндээ "миний хувьд маш их сэтгэл хөдөлгөсөн, онцгой мөч болж байна, санал хураалтын дүн бол надад өндөр итгэл хүлээлгэж байгаагийн илрэл" гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, Европын хувьд хамгийн чухал зүйл бол “дотоодын болон гадны халдлагад өртөж буй” ардчиллаа хамгаалах явдал юм гэв. Санал хураалтын өмнө У.Ляйен мөн цэргийн зардлыг нэмэгдүүлэх замаар Европын батлан хамгаалах хүчийг дэмжиж, уур амьсгалтай холбоотой зорилтуудыг биелүүлэхээ амлалаа. “Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид хамтдаа юу хийж чадахаа харуулсан. Үүнийг үргэлжлүүлэн хийцгээе” гэж тэрбээр хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
ЕХ гэж цэрэг дайн дүрвэгсэд гэж хуцахаас өөр юу ч хийдэггүй. Ард байгаа эзэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг бузар байгууллгыг татан буулгаасай.
Шольц Макрон мэтийн амьтад энэ Урсала гэдэг чуганцад захирагддаг юм ! Том чуганц да !
Fuck you
Эртний зөнчдийн бошгоор бол АНУ г хар хүн сөнөөж,европыг цагаан шулам сөнөөх учиртай. Зүй тогтлоороо л болж байна.Ум мани бад ми хум.
Европын орнууд ЕХ-оос гарч БРИКСТ элсвэл европын орнууд аврагдах болно.