
“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Бид энэ удаагийн дугаартаа залуу уяач А.Отгонсүрэнг онцолж байна.
Монголчууд бидний бусад улс орноос ялгарах ондоошил бол эрийн гурван наадам билээ. Эрийн гурван наадамд эмэгтэй хүний эзлэх байр суурь тун “давчуу”. Хурдан морины уралдаан, уяач гэхэд хамгийн түрүүнд эрэгтэй хүн л санаанд ордог. Тэгвэл зөвхөн эрчүүд л морь уяж, хусуур зүүдэг гэх хэдэн зуун жил дамнан ирсэн бичигдээгүй хуулийг эвдэхээр хичээж яваа энэ охиныг А.Отгонсүрэн гэдэг.
Тэрээр Дорноговь аймгийн алдарт уяач Б.Алтанбаярын дөрөв дэхь охин юм. Орчин цагт охидуудаа боловсрол эзэмшүүлж, төв бараадуулах нь нийтлэг үзэгдэл болсон. Үүний адилаар А.Отгонсүрэн галт тэрэгний проводник мэргэжил эзэмшжээ.
Гэвч тэрээр мэргэжлээрээ ажиллаагүй уяач болжээ. Энэ тухайгаа “Би таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Өвөө, аав, ах нар маань уяач хүмүүс бий. Тиймээс бид багаасаа адуу, малтай ойр өссөн. Бусдынхаа адил би долоон настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн. Морь унах хугацаа минь урт байгаагүй ч нэг л мэдэхэд моринд дурлаж, хорхойсож явсаар аавыгаа дагаж, удалгүй аавынхаа туслах нь болж нэг л мэдэхэд сонирхолдоо хөтлөгдөн, уяач болж хөдөө амьдрахаар шийдсэн. Өөрийн нэр дээр морь уралдуулаад хоёр жил болж байна. Ингэхдээ овооны наадамд хоёр удаа айргийн дөрөв, хоёр удаа айргийн тавд морио хурдлуулсан багахан амжилттай байна” гэсэн юм.
А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ. Энэ талаар “Их суруулиа төгсөж ирсэн зун аавдаа “Би ер нь уяач болдог юм бил үү” гэж хэлсэн. Гэтэл аав маань “Эмэгтэй хүн хусуур зүүж, морь уяж болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ.
Миний охин морь уявал сумынхаа анхны эмэгтэй уяач болон нь ээ. Цаашлаад аймгийн алдарт уяач болох ч юм билүү” гэсэн нь надад урам зориг өгсөн. Ингээд намар нь ажилд орох байснаа цуцалж уяач болж, морины эрдэмд суралцаж байна даа” гэсэн юм.
Монгол хүн, морь хоёрыг салгаж ойлгож боломгүй. Бидний өвөг дээдэс морин дээрээс дэлхийн талыг эзэгнэж, эрдэнэт хүлгээ шүтэж ирсэн түүхтэй. Тиймээс ч молор эрдэнэ гэж хүндэтгэн дээдэлж, төрийн сүлдэндээ хүртэл дүрс юуг нь залсан нь бий. Тэгэхээр монгол хүн морь хоёр хүйн холбоотой биш ч хувь тавилангийн холбоотой ч юм болов уу. Төрийн их баяр наадмын түрүү магнай барианд орж ирэхэд омогшдоггүй хүн гэж үгүй. Энэ л омогшил гайхалтай торгон мэдрэмж, зөн билгээр морио дээдэлдэг ард түмэн. Энэ омогшил, торгон мэдрэмж нь эмэгтэй хүнд ч бас байдаг ажээ. Тухайлбал, морь уяхад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү мэдрэмжтэй байдаг гэдгийг А.Отгонсүрэнгийн аав Б.Алтанбаяр хэлж байлаа. Б.Алтанбаяр “Манайх хоёр эрэгтэй, гурван эмэгтэй хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд морь уях сонирхолтой. Бага хүү А.Дагвасүрэн сумын алдарт уяач залуу бий. Харин охин А.Отгонсүрэн сүүлийн хоёр жил жижиг наадмуудад амжилттай сайхан уралдаж морь айрагдуулж байна. Хоёр жил морь уяхдаа дөрвөн удаа айрагдуулна гэдэг багагүй амжилт. Учир нь түүнд морь уях төрмөл авьяас, мэдрэмж бий. Дээр үед зарим ахмадууд эмэгтэй хүн морь уях нь битгий хэд морины уяа руу ойртох цээртэй гэдэг байсан. Харин би үүнтэй санал нийлдэггүй. Тиймээс охиныхоо сонирхлыг хүндэтгэн уяач болохыг нь дэмжсэн” гэсэн юм.
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу
Хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь
Хүн бүхний бахдал… гэдэг. Мэдрэмж төгөлдөр залуу уяачийн магнай дээр удахгүй аймгийн алдартын малгай залрах байх хэмээн ерөөе.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
Сонирхолтой юм байна. Эмэгтэй хүн морь уяж болохгүй гэсэн юм хаана ч байхгүй.. Улсдаа нэр алдраа дуурсгасан анхны эмэгтэй алдарт уяач болохын ерөөл өргөе.
Бэлгийн цөөнхөө хүндлэх хэрэгтэй
Хориод жилийн өмнө дөө Дарханых бил үү, Сэлэнгийнх бил үү Хорлоодой гэдэг их сүрхий эмэгтэй хурдны морь уяж олон наадамд айрагдуулж байсныг санаж байна. Салхитын нэг наадамд морио уралдуусан тэр эмэгтэйн эрмэг дайчин царайг харж, бахархаж явлаа. Харин жүдо бөхийн нэг Хорлоодой гэж охин бий шүү. Моринд эртэй Монгол Амазонкууд улам олон болтугай!
Эмсүүд одоо бокс тоглож янз бүрийн бөхөөр барилдаж бодигоор хичээллэж туйван өргөж байна ! Аль эрт хурдан морь уяах ёстой байсан юм энэ морь уяачдын холбооны эргүү төмсөгнүүд ажиллахгүй байна ! Энэ Отгоо хүүхэн тод манлай уяач болоорой ! 10 жилийн дараа улсын арслан нэг хүүхнийг харчихаад үхэх юмсан !!
Mongoliin emegtei behchuud delhiid devjeeg ezegnej baihad undesnii Behiin holboonii ue ueiin udirdlaguudiin avch heleltsdeggui asuudlaa chini emegtei Behiin barildaan daa beh sonind asuudlaa devshuuleed ch nemergui shine uu
Худлаа хөөргөөд замыг нь алдуулдаг шөө
202.9.46.189-д Сэлэнгэ аймгийн Баянгол сумын алдарт уяач Хорлоодой гэдэг эмэгтэй байсан.МУ-н анхны алдарт эмэгтэй уяач шүүдээ.
Mori uyah gedeg ni zailsgyi Mongol hynii l ajil,aab mini symandaa gaihamsigtai aldartai uyach yabjee,mani metiin tenegyyd ni dynd syrgyylid syyrin sahihdaa adyy malnaas als hol baisan daa,ene talaar saihan Mongol mori uya soilgo geed erdem bygdiig ni nariin medej chadaagyidee odoo her ni haramsah yum!!!!Manaih chini aldart hyrdan azragatai nytagtaa hyrdan hyrengiin yr ydam ni ah dyyseeree ylamjlagdan olon jil yraldyylaj byyr syyldee (Morin toiryylaga)hemeeh hot gazar yraldyyldag ene yraldaand manai (yol)Zyndyi ahiin maani moridoos aabiin ydamiin hed heden adyy yraldyylaj l baij dee....ene byheniig teseelej abhad ter yeiin syrgyyli eb nairamdalt Leninii syrgaali neleelej mani metes ni ene Morin soyoloos nileed hol hozorchee....gehdee odoo yay geheb deee;;;;odoo saihan Morion yraldyylaj baigaa ene metiin hymyysiig setgyyl soninoos ynsih byr byrhan bolson aabiinhaa (DOMOG)met yaria nytagiinbyyralyydiin hyychaas chyglyylan oir zyyr temdeglegee hiij yldeej baigaa daa bayarlah tedii,zaluudaa
Эргүүтэх юмаа. 21-р зуун шарчихаад байхад үхсний морь унаж амьдралаа залгуулах. Эрдэм ном хөөж компьютер, англи хэл сур. Богино хөлтэй, чац намхан монгол мориор яаж дэлхийд өрсөлдөх вэ
Уяач эрмэг хуухнууд дээр уед байсаан байсан тэд ихэвчлэн нехергуй эрчуудээс дутах юмгуй авгай нар байдагсан