МАН, АН, ХҮН намын удирдалгууд хамтарсан Засгийн газар байгуулах санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр Монгол улсад нэгэн шинэ засаглал байгуулагдаж байна. Ес дэх удаагийн ээлжит УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны хамгийн олон гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй, олон сайдтай гээд олон түүхэн үйл явдлаар дүүрэн хамтарсан Засгийн газрын анхны чуулган 23 цаг хуралдснаар бүтэц бүрэлдэхүүнээ тодорхойлж, гишүүдийн албан томилгоо хийгдэж дуусжээ.
Харин энэ данхайсан бүтэцтэй буюу 16 яам, 22 сайдтай Засгийн газар ирэх жилүүдэд улс ороноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах бол? Улс төрийн гурван намын урьд өмнө байгаагүй энэхүү түншлэл нь улс орны хөгжилд ямар өөрчлөлтыг авчирах бол...?
Тэгэхээр улс орныхоо эрх ашигийн төлөө намын бодлогоор биш Засгийн газрын бодлогоор хамтын хүчээ нэгтгэсэн хамтын бодлого шийдвэр, хамтын үүрэг хариуцлага нь Монгол Улсыг эдийн засгийн хямралаас бага ч болов гаргах болов уу.
Хамтарсан Засгийн газар нь, “Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг” зорилго болгосон хэдий ч энэ нь зөвхөн дотоодын хөгжил, улс төрийн зохицуулалтын асуудал биш, өнөөгийн дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал байдлын эсрэг стратегийн байр суурь хийгээд нарийн ширийн зүйлийг шийдвэрлэх чадавх чухал юм.
Их гүрнүүдийн ашиг сонирхлын хооронд эргэлдэж ирсэн баялаг түүхтэй Монгол Улс өнөөгийн дэлхийн эдийн засгийн уналт, болзошгүй дэлхийн том дайн мөргөлдөөнд бэлэн байдлаа бэхжүүлж, эвслийн засаглалын бүтэцээ ашиглаж, үүрэгээ хариуцлагтайгаар гүйцэтгэх нь олон талын ач холбогдолтой.
Монгол улсын хөгжилд, эхлээд улс төрийн тогтвортой байдалыг бий болгосноор эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой хийгээд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэж, улс орон, ард иргэдэдээ хэрэгтэй үйлдвэр байгуулж, аж үйлдвэрийг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Дэлхий дахины өнөөгийн геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн 3-р дайн үүсэх магадлал өндөр байгаа талаар олон улсын судлаачид хэлж сануулсаар байгаа. Тэгэхээр тус эвсэл нь Монгол улсын дипломат харилцааны чадавхийг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын харилцаа, дэлхийн хурцадмал байдалд улс орноо хамгаалахад бэлтгэл илүүдэхгүй биз ээ.
- Болзошгүй дайны үед Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд цэргийн чадавхийг нэмэгдүүлэх, стратегийн холбоо тогтоох.
- Дэлхийн эдийн засгийн уналтыг даван туулахын тулд төрөлжүүлэх, инноваци хийх, тогтвортой үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг бэхжүүлэх.
- Хямралын менежментийн цогц тогтолцоог боловсруулах хэрэгтэй.
Эцэст нь, хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь Монголын улс төрийн түүхэнд гарсан шинэ дэвшил, шинэчлэл юм. Дэлхийн улс төр, эдийн засгийн хямрал, геополитикийн хурцдмал эгзэгтэй хүнд хэцүү цаг үед тулгамдаж буй асуудлуудыг даван туулахад, үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад эв нэгдэл, стратегийн алсын хараа чухал болох нь зөрчилдөөнтэй байгаа улс орнуудаас харж болно.
Сэтгүүлч: Б.Алтантуул
Сэтгэгдэл5
МЭДЭЭ БАРИМТТАЙ, ТООН ШИНЖИЛГЭЭТЭЙ БИЧ
Дэлхийн 3-р дайн гарч магад гээд европын улсууд цэрэг, зэвсэгтээ бэлдээд байна. Баян үндэстэн, хүчирхэг цэрэгтэй байх зорилго улс бүрийн өмнө тавигдаж ирсэн. Монгол улс өнгөрсөн хугацаанд зөвхөн баян үндэстэн өолно гэж зорилго тавьсан нь эдийн засгийн хувьд сайжирсан зүйлгүй явж ирлээ. Нөгөө нэг зорилго болох хүчирхэг цэрэгтэй болох талаар огт ажил хийгээгүй тул дэлхийн 3-р дайн болбол хамгийн эмзэг цэг болж ирлээ. Одоо монголын төрд цэргийнхэн түлхүү оорж улсаа хамгаалах бодлогодоо анхаарах цаг болсон. Худалч, хулгайч улс төрчид, эдийн засагчдын төгсгөл ирж байна. Мөн мөнгөнд идэгдсэн хуулийнхан, хүчнийхэн арчигдаж цэвэрлэгдэх цаг ирж байна.
“Малгай нь томдож, толгой нь жижигдсэн” сүржин нэртэй, даржин нийтлэл юм
Цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарвал оросын удирдагч Путин нэг товч дараад дэлхийн хямрал эхэлнэ. Монгол хилийн цаанаас түлш, цахилгаан авч чадахгүй хямралд орно.
zaluus aa!!!ta nar eh orondoo bodson sig bod!!!setgesen sig setge?...arai l boloogyi bna daa,dyy nar mini..............eersdiigee hari helnees halit melt syrsanaa syrlaa gej bodbol daanch haramsaltaiya,boloogyi baina,bichsen sedel chini,ikhe yum ynsaad bai!neg l eder bicheh abyas chini todrono!!!!!!!!!!!!!