МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал “Олимпик хаус”-т өчигдөр боллоо.
Хурлаар 2025 оны хоёрдугаар сарын 7-нд Хятадын Харбин хотод хөшгөө нээх Азийн өвлийн IX наадам болон 2026 онд Италийн Миланд болох өвлийн XXV Олимпын асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр Харбины наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилжээ. Харин “Милан-Кортина 2026” өвлийн Олимпод оролцох багийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар болжээ. Өвлийн XXV Олимпод манай улс гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, биатлоны төрөлд эрхээ авч оролцохоор тамирчдаа бэлтгэж байгаа юм.
Сэтгэгдэл3
Энэ чадваргүй балайнуудыг болиоч.МҮОХ-г нь бас нэг хулгайчийн маанаг хүүхэд толгойлно. Энэ цатгалан гэдэстэй хулгайч нарын тэнэг хүүхдүүд гай болорхоос өөр гавьтай юу хийхгүй. Тамирчид хохирно.
Монголын бодлогод өөрчлөлт оруулах цаг болсон. Баян улс, хүчирхэг цэрэгтэй болох нь дэлхийн бүх улсын зорилго байх. Гэвч зөвхөн эдийн засаг гээд байвал өөр улсаас цэргийн халдлагад өртөөд улс нь мөхдөг. Иймд яах аргагүй хүчирхэг цэрэгтэй болж чадах хэмжээндээ хүрэх зорилго тавих цаг болжээ. Монгол улсын цэргийн хүчийг дээшлүүлэх шаардлага үүссэн байна. Олимп энэ тэр гэж мөнгө үрэхшаардлага алга. Монгол улсын аюулгүй байдалд холбоотой цэргийн салбартаа анхаарах цаг ирсэн.
Huurhun shuuu