Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран жил бүр 2 хүүхдийг үнэгүй эмчлүүлэхээр болсон билээ.
Энэ ажлын хүрээнд 2023 онд Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ охиныг үнэ төлбөргүй эмчлүүлсэн бол 2024 онд сонгогдсон Дамир хүү БНСУ-д 2 сар орчим хугацаанд эмчлүүлээд эх орондоо ирлээ. Хүү 5 удаагийн хагалгаанд орсон бөгөөд зовиур багасч цовоо, сэргэлэн болоод ирлээ. Хүү ирэх жил бас дахин хагалгаанд орно.
Энэ жилийн тухайд Жижиг, дунд үйлдвэрийн газраас хүнд түлэгдэлтэй бага насны хүүхдийн судалгааг хийж, Баян-Өлгий аймгийн харьяат Еркебулан овогтой Дамир хүү сонгогдсон. Хоёр настай Дамир хүү одоогоос жил орчмын өмнө нүүр, 2 гар, хүзүү, цээж хэсгээр 45%-тай 3В зэргийн хүнд түлэгдсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 28 хоног ухаангүй байж, эмийн эмчилгээ болон нөхөн сэргээх хагалгаанд 4 удаа ороод байсан юм. Ээж хүү 2-ыг БНСУ-д эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд асарч, эмнэлэгээс гараад харих хүртэл гэртээ байлгаж, өөрийн үр хүүхэд мэт санаа тавьж байсан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон түүний гэр бүлд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл5
Саихан сэтгэлтэи цагаан гартаи эмчиин буянаар эрүүл болгосон эмч нартаа баярлалаа .Танаи гэр бүлд эрүүл энх аз жаргалыг бэлэгльё.Буян чинь улам ихээр дэлгэрэх болно.Баярлалаа.
Zaa ta nar mongold torson bol Solongos gej tengeriin orond ochij emchluulj hiimor suriig uzuulj baigaarai. gej l helmeer baina.
Тэнэгт ацны чинь тэнгэрийн орон.
Буянтай үйлс эхэлсэн Эрдэнэсайханд маш их баярлалаа
muu sanaatai dotyyr tamirtaihar energitei hymyysiig bainga darj amidarzgaa!!!ene bol bidnii yalalt!!!tyynees bys?...tednii tenegleliig sonsoh bys?.....helsen tenegleliig ygyisgej chaddag baih heregtei!!!Mongolchyyd aa,bidnii dynd terchiheed odoo Mongol ylasiinhaa esreg dyygardag garyydiig bygdiig ni ystgah chag hediinee boljee!ystgana gedeg ni tedniig byy abch yz!!!!!Mongoliin eqsreg dyygardag tenegyyd Mongoloos garaad yabaagyi bidentei hamt baigaa iim auylaas l eersdiigee abarzgaa.....................;;