sonin.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр хоёр барилдаж, даян аварга Н.Батсуурь түрүүллээ.


ИйнхүүУвс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх даян аварга Н.Батсуурь Монгол Улсын ДАРХАН АВАРГА болов.


Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын дархан аварга цолны батламж, шагнал гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.