sonin.mn

7-р сарын 9-нд Хятадын хөгжлийн банкнаас мэдээлснээр, оны эхний хагаст Хятадын хөгжлийн банк эрчим хүч, газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний дэд бүтцийн салбарт 154 тэрбум 100 сая юанийн зээл олгожээ.


Эдгээрийн дийлэнхийг шинэ эрчим хүчний систем, элсэн цөл, говь, цөлжилт ихтэй бүс нутагт чиглэсэн томоохон хэмжээний сэргээгдэх эрчим хүчний баазууд байгуулахад зориулсан ба мөн газрын тос, байгалийн хийн сүлжээг бүрдүүлэн, улмаар эрчим хүчний нөөц зэрэг салбарыг хөгжүүлж, шинэ хэлбэрийн эрчим хүчний системийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгаж, тус улсын үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг ханган, нийгэм, эдийн засгийн ногоон, нүүрстөрөгч багатай хөгжилд түлхэц өгөх зорилготой гэсэн байна.


Г.Бямба