Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна 22 сайд, 16 яамтай ажиллахаар болсон юм.
Үүнд:
1.Монгол Улсын Ерөнхий Сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд;
Мөн хэд хэдэн яамдын нэрийг сольжээ. Энэ нь ямар ч үр ашиггүй зардлыг л нэмэгдүүлэх бөгөөд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамыг Шударга ёс, Хууль Зүй, Дотоод Хэргийн яам гэж нэрийг нь сольсонтой холбоотойгоор гэхэд л бүх төрлийн хаяг солих, хэвлэмэл болон бусад материалуудыг шинэчлэх гэсэн ямар ч ач холбогдолгүй зүйлд төсвийн мөнгө зарцуулагдаж таарна. Гэтэл Монголд шударга ёсыг тогтоохын төлөө тухайн яамны сайд, хамт олон өөрсдөө хуулийг чандлан мөрдөх нь л чухал болохоос бус Шударга Ёсны Яам гэж өөрсдийгөө нэрлэх эсэх нь яг үнэндээ ямар ч ач холбогдолгүй шүү дээ.
Мөн хяналт үнэлгээ хариуцсан яамгүй сайдын орон тоог нэмжээ. Түүнчлэн энэ Засгийн Газар Монгол Улсын түүхэн дэхь хамгийн олон шадар сайдтай Засгийн Газар болох нь.
Тодруулбал Монгол Улсын Шадар сайдын орон тоог дахин нэгээр нэмж, харьяа агентлагийг нь хоёр хуваан хариуцуулахаар болсон байна. Энэхүү ямар ч үр ашиг, тооцоо судалгаагүй, ард түмний мөнгийг хий дэмий үрсэн шийдвэрийн шалтгаан нь ердөө л Лу.Гантөмөр, Т.Доржханд нарын хүсэлтэй холбоотой аж. Учир нь тэд хоёулаа зөвхөн Шадар Сайд л болж гэмээн, Засгийн Газарт хамтран ажиллана гэсэн байна.
Иймээс Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайдаар Лу.Гантөмөрийг томилохоор болж.
Үлдсэн Шадар сайдаар Т.Доржхандыг томилох гэтэл нэг асуудал үүсчээ. Тэр нь С.Амарсайхан. Хэрэв С.Амарсайханыг албан тушаалгүй үлдээвэл тэр гомдох бөгөөд энэ нь улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах үр дагавартай. Учир нь тэрээр энэ Засгийн Газар дахь Д.Амарбаясгалангийн фракцийн гол төлөөлөл. Иймээс ердөө л С.Амарсайханыг гомдоож болохгүй гэсэн шалтгаанаар Монгол Улсын Шадар Сайдын орон тоог дахин нэгээр нэмсэн байна.
Э.Мягмар
Сэтгэгдэл34
Hoshin shog shig l yum bolj baina doi
Нүхэн жорлон хариуцсан сайд хэрэгтэй бна хахаха
Монголын төр солонгосын допингийн лабораториос хүчгүй. Наадмаар түрүүлсэн бөхдөө том том зарлиг уншаад цол өгнө. Хэдэн сарын дараа солонгос нь допинг илэрлээ гэхээр манай төр нөгөө цолоо буцааж хурааж авна. Бөөлжсөн хоолоо ахиад иддэг нохой шиг төртэй болсон бид. Хүний залуу нас нэг удаа олдоно. Сайхан хүү бөхөөр түрүүлсэн боловч хэн нэгний амны аясаар допингийн ялтан болж хувирдаг болсон. Ийм муу төртэй байна. Монголд өдөр болгон спортын тэмцээн уралдаан хаа нэгтэй болдог тул монголын төр нэг допингийн лабораторитой болоход яахав дээ чааваас гэж. Бөөлжсөн бөөлжсөөрөө хэдий болтол хоол хийхэв дээ Монголчуудаа. Цол өгсөн бол тэр чигээр орхиж сурмаар байна. Бөх гэдэг наадам болохоос биш албан тушаалд томилогдсон дарга биш баймаар.
Онигооны засаг
Хүнд зориулж сайдын тоо нэмнэ гэж юу гсн үг вэ. Өнжөөч. Сайд бх ёстой юм у, хотын төвд ямар ч хэрэггүй ус ч үгүй хог хж үргүй зардал 3.2 төг хаясан хүнийг гишүүн ч болгож болохгүй бсн юм
Албан тушаалын наймаа панз улам өргөжиж байна.
Хамгийн хэрэггүй хүн
Амарсайхан сайн ажилласан Уер ус цас зуд гээд Амар ажил биш Согтуу толгой цагаан гартан хоерын дэргэд ямар ч. Ажлаас шантардаггуй хун харагддаг
Bas mash goe usaa zuudug usan orgiluur barisan te, bas duujin teevriin mungiig mash goe idsen
ЭНЭ УЛСАД ОНЦГОЙ БАЙДЛЫН ЧУХАЛ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАХАД ӨНГӨРСӨН ӨВЛИЙН МАШ ХҮНД ЗУД ТУРХАНЫ ҮЁД ХЭН ГЭГЧ САЙД ГАНЦААРАА ГАРЧ ИРЖ АЖИЛЛАСАНЫГ МАРТААГҮЙ БАЙГАА ШҮҮ МАНАЙ АРД ТҮМЭН МӨН НАЛАЙХ УЛААНБААТРЫН ХООРОНДЫН АВТО ЗАМЫГ БАРИХ АЖВЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨӨРӨӨ АЖЛЫН ХУВЦАС ӨМСӨӨД ӨДӨР ШӨНӨГҮЙ НОЙРОО ХУГАСАЛАН АЖИЛЛАЖ АЖЛЫГ ДУУСГАСАН ХҮН ХЭН БАЙСАНЫГ АРД ОЛОН МАРТААГҮЙ АЖИЛ ХИЙДЭГ ХҮНЭЭ ОРХИОГҮЙ САНАСАН МОНГОЛ УЛСЫН ЁРӨНХИЙ САЙДДАА БАЯРЛАЛАА.
Чи ИХо юу
. . . чи Монголчуудаар даажигнаж ханаагүй юу - ходоод чинь Монголчуудын хөлсөөр цадаагүй юу ...
Баагий аврага гомдоод байхаар нь олимпийн сайд гэдэг сайд өгсөн шүү дэ Данх ! Одоо Самарсайханыг гомдоож болохгүй ! Цөөн байна дахиж 5 сайд нэмэх хэрэгтэй Данхаа !!
Монгол орныг өтгөн "МАНАН" бүрхэв.
Монгол оронд 1000 сонгууль явуулаад юу ч өөрчлөгдөхгүй, харин монгол орон Америк ардчилалаас эрс татгалзаж, Хятад, Орос, Хойд Солонгос, Вьетнам шиг марксизмын замаар замнахаас өөр хөгжлийн зам байхгүй гэдгийг одоо хүртэл ойлгодоггүй монголчууд яасан тэнэг, ухаангүй ард түмэн вэ?
Яамдын нэрийг өөрчлөхөд олон вагон цаас, баланк, таммга хийлгэх гэх мэт маш их зардал орно, ядарсан эдийн засагт тэмээн дээр ямааны гарз болно. Сүүлийн 30 жилд энэ олон яамны нэрийг солисоноор дор хаяж ганц хоёр цэцэрлэг барих мөнгө үргүй заржээ.
Амласан амлалтууд бүгд худлаа ажээ!! Ард түмнээ мал гэж бодсон
Oron nutgiin songuuliar MAN iig bur archihgui bol iim naimaa hiigeed suuh yum baina daa. Ug ni MAN iig zasagaa bariad busdaar ni hyanuulah gesen ard tumniig bur doromjilj duuslaa.
19 мянган хуний саналаар гишуун болдог Наймаачин явсан хун Жёнок ийн худ Болоод Данх томиллоо доо. Энэ стилээр явбал Авилгалтай тэмцэх,шударга ес тогтоох юу л бол доо
Ямар ч нэмэргүй хог
Ёстой бүтэмгүй ээ нэр солиод мөнгө үрдэгийг мэдэхгүй eрөнхий саадтай
арай ч дээ, ингэж алиалагчид шиг байж болохгүй байхаа
Яамдын нэр нь хүртэл ичиж үхмээр юмаа зуун ямаанд 60 ухна гэгчээр даргад зориулж яам нэмдэг бидний татварын мөнгөөр туйлж бна ард түмээн өнгөт хувьсгал хийе ээ
Yaamdiin ner zugeer l sain l bn lee shdee. Deerh Z hudal yarilgui zailj uz. STOP LIVING IN CONSTANT DENIAL. In case wanna to ....deny n cancel YOURSELF wiping your stupid SELF from the Earth.
Энэ гомдохоороо яадаг юм бол?
зүгээр л завхрал
Хүүе та нар дарга нарыг гомдоогоод үзээрэй. Дуугүй татвараа төл.
Onigoonii zasag yy jinhene zasag yy zajildag zalguur, hebeeree baih abaas har ahiig hichee......
Ёстой нэг кинонд гардаг шиг харамсагч болгож бна шүү.Б.энхбачрыш хуулийн сайдаас салгаж болохгүй.
Түй, үхэж хэвтсэн 22 сайд нь үгүй болоосой! Новшийн адаг новшууд, хачиг хувалзас ч хортой шимэгчид, ой гутаж, уур бадарч байна шүү өгөр МАН аа ..
arai l zavharsan sonsogdoj bna, arai ch dee
ердөө л С.Амарсайханыг гомдоож болохгүй гэсэн шалтгаанаар Монгол Улсын Шадар Сайдын орон тоог дахин нэгээр нэмсэн байна. ГЭНЭ ҮҮ ??? ТОГЛОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ
Amarsaixan bol ajlaa sain xiij bsan said. Ajlaa urgeljluuleed yavna biz. Nuguu 2 n arai uur uureg ugdug umuu yadag um.
100 ямаанд 60 ухна гэгчээр