Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.
Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа. Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмын мөчлөгт Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэл зүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах 4 төрлийн дэмжих багийг сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулсныг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис 2024” олимп, паралимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдад олимпын өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дууллаа дахин, дахин эгшиглүүлэхийн ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Сэтгэгдэл8
Парисын хар халуунд ийм муухай зузаан давхар давхар дээл өмсдөг нь яаж бгаа юм бэ
Манай дарга нарын солиорол байх. Боддоо дандаа олимпийн тамирчдын хувцас хийдэг нэг дизайнер дархлагдсан байдлаар мөнгө нь дээр ажилладаг бүтэцтэй гэсэн. Ийм байхад хачин эргүү дизайн гарахгүй яахав.
Авъяас мэдрэмжгүй боловсрол муу дээр нь шуналтай хүүхдүүд байна юу ч хийж чадахгүй байж баашлаад
Монголын төр солонгосын допингийн лабораториос хүчгүй. Наадмаар түрүүлсэн бөхдөө том том зарлиг уншаад цол өгнө. Хэдэн сарын дараа солонгос нь допинг илэрлээ гэхээр манай төр нөгөө цолоо буцааж хурааж авна. Бөөлжсөн хоолоо ахиад иддэг нохой шиг төртэй болсон бид. Хүний залуу нас нэг удаа олдоно. Сайхан хүү бөхөөр түрүүлсэн боловч хэн нэгний амны аясаар допингийн ялтан болж хувирдаг болсон. Ийм муу төртэй байна. Монголд өдөр болгон спортын тэмцээн уралдаан хаа нэгтэй болдог тул монголын төр нэг допингийн лабораторитой болоход яахав дээ чааваас гэж. Бөөлжсөн бөөлжсөөрөө хэдий болтол хоол хийхэв дээ Монголчуудаа. Цол өгсөн бол тэр чигээр орхиж сурмаар байна. Бөх гэдэг наадам болохоос биш албан тушаалд томилогдсон дарга биш баймаар.
Хүүк өөрөө боксоор явахгүй ! Тэр жил ордонд ардчилсан намын далчигнасан нэг нөхрийг нам цохиж билээ ! Дундуур нь Сайханбилэг ороод болиулсан юм
Эрлийз хүүхдүүд яаж монгол сэтгэлгээгээр сэтгэх вэ аргагүй шүү дээ .ийм хэлхэгэр хантааз яаж ч хахсан монгол хантааз биш яг хятад киноны хувцас харагдахд байна ядаж байхал өнгө нь хүртэл яасан загварын мэдрэмж авъяас тааруухан хүүхдүүд урлаа вэ л гэж харагдаад байна . Дизайн аймаар хөгжөөд байхад хээ шавааралдуулснаа дизайн гэж ойлгодог үнэхээр дизаынирууд биш байна
Монголын төр солонгосын допингийн лабораториос хүчгүй. Наадмаар түрүүлсэн бөхдөө том том зарлиг уншаад цол өгнө. Хэдэн сарын дараа солонгос нь допинг илэрлээ гэхээр манай төр нөгөө цолоо буцааж хурааж авна. Бөөлжсөн хоолоо ахиад иддэг нохой шиг төртэй болсон бид. Хүний залуу нас нэг удаа олдоно. Сайхан хүү бөхөөр түрүүлсэн боловч хэн нэгний амны аясаар допингийн ялтан болж хувирдаг болсон. Ийм муу төртэй байна. Монголд өдөр болгон спортын тэмцээн уралдаан хаа нэгтэй болдог тул монголын төр нэг допингийн лабораторитой болоход яахав дээ чааваас гэж. Бөөлжсөн бөөлжсөөрөө хэдий болтол хоол хийхэв дээ Монголчуудаа. Цол өгсөн бол тэр чигээр орхиж сурмаар байна. Бөх гэдэг наадам болохоос биш албан тушаалд томилогдсон дарга биш баймаар.
Ter xuuxen uilaad bsan. Odoo ingeed xaraxad eruusuu manj zagvar bna. Dizain gargasan xun n xen be? Batalsan xun n xen be gedeg ix nuxatstai asuudal shuu!!