sonin.mn

Голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Өнөөдөр 17:00 цагийн байдлаар НОБГ-т гол, усны ослын 5 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. 


Тодруулбал 10:45 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагш Туул голд хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 49 настай эрэгтэй модны мөчрөөс зүүгдэж тогтсон байсныг, мөн дүүргийн 24-р хороо Туул голд хүн унасан дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 38 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын эрэг дээр зогсож байхад нь эрэг нурж бургаснаас зуурсан байдалтай байсныг алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажилласан. 


Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо тогтоол усанд 13 настай хүүхэд живчлээ гэсэн дуудлага 16.22 цагт, 16:25 цагт Баянзүрх дүүргийн 20-р хороонд голд хүн автомашинтайгаа живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн яг одоо ажиллаж байна. 


Гол, усны түвшин нэмэгдсэн үед усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байгаа тул иргэд олон нийт, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлэй иргэдийг хараа хяналттай байлгаж, гол усны ойролцоо зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.