Украинд үргэлжлэн буй Оросын цэргийн тусгай ажиллагаа 838 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Defence Blog media group-ын defence-blog.com болон шведийн SIPRI хүрээлэнгийн судлаач Siemon T.Wezemanы бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Баруунаас авсан зэвсэг техникээр Оросын нутгийн гүнд цохилт өгч болох тухай зөвшөөрөл авах гэж Украин нь бүтэн хоёр жил гуйж ятгаж, лоббидож бөөн ажил болсон доо. Үүнийг монгол уншигчид гадарлаж байгаа. Гэхдээ Байдены анхааруулга араас нь залгаад гараад ирлээ.
“Москва, Кремль” рүү харваж болохгүй, бөмбөгдөж болохгүй шүү гэсэн нь Орост хайртайдаа биш оросууд өширхөж тэнэгтээд юу ч хийчихэж мэднэ гэсэн болгоомжлол нь юм. Оросын хамар дор байгаа Америкийн холбоотон–Латви, Литва, Эстоныг яаж ч хорлож чадна гэсэн давхар болгоомжлолоо илтгэж байна.
Ер нь бүтэн хоёр жил Украины фронт дээр хуучин зөвлөлтийн цэргийн стратеги тактик, цэргийн байгуулалт, цэргийн доктрина (номлол), цэргийн урлаг, зэвсэг техникээр Оросын зэвсэгт хүчин байлдаад байлдаад стратегийн ганц ч ялалт байгуулж чадахгүй, харин ч Харьковын дэргэд хоёр дахь том цохилтоо амсаж байгаагийн цаад шалтгааныг барууны цэргийн шинжээчид ингэж дүгнэж байна. “Оросын зэвсэг техник барууны зэвсгийн эсрэг яагаад үр дүн муутай байна вэ?” гэсэн асуулт тавиад элдэв хувилбараар хариулцгааж байна.
Орчин үеийн гэлтгүй, өмнөх ХХ зууны дайнуудад цэргийн техник, технологийн үр ашиг гэдгийг хатуу тооцоолж ирсэн. Энэ нь зөвхөн дайн, зэвсэгт мөргөлдөөний үр дүнг төдийгүй улс хоорондын харилцаанд стратегийн тэнцвэрийг тодорхойлдог чухал хүчин зүйл гэдэг утгаар чухал байсан, байгаа гэдгийг оросууд сайн мэдэх билээ. Оросуудыг энэ тал дээр олон давуу хүчин зүйлтэй, түүндээ бодитой эрүүлээр дүгнэлт хийж чаддаг хэмээн дэлхийгээрээ харж магтаж шүтэж ирсэн бол одоо энэ ойлголт өөрчлөгджээ. Гэхдээ өнөөгийн гэлтгүй, өмнөх ертөнцөд ч цэргийн техник, технологийн өрсөлдөөн ямагт эрчимжиж, батлан хамгаалах салбартаа улс орнуудын зарцуулж буй хөрөнгө жил бүр нэмэгдсээр ирсэн билээ. 2022 оны энэ дайнаас хойш дэлхийд олон хүн Орос-Украины дайнд дэлхийн 2-р том арми болох Оросын армийн тэрхүү зэвсэг, хүнд техникүүд барууны зэвсгийн эсрэг яагаад үр дүн муутай, Украинаа ялж чадахгүй зовж байгааг судлан, түүндээ элдэв тайлбар хайсаар байна.
Оросын зэвсэг техник барууны зэвсгийн эсрэг үр дүн муутай байгаа нь хэд хэдэн шалтгаантайг олж тогтоожээ. Үүнд.
1-рт технологийн дэвшил ба инновац Орост сулхан байна. Барууны орнууд, ялангуяа АНУ нь технологийн инновац ба инновацын хөгжөөр дэлхийд тэргүүлдэг. Энэ нь тэдний цэргийн тоног төхөөрөмжийн нарийвчлал, найдвартай ажиллагаагаар тодорхойлогддог. Жишээлбэл америкийн сөнөөгч онгоц болох “F-35 Lightning II” нь радарт үл үзэгдэх технологи болон дэвшилтэт авионик системтэй бөгөөд энэ нь оросын онгоцуудын чадавхиас хол давж байна. Орос-Украины дайнд Оросын онгоцнууд агаарт давамгайлж чадахгүй, өөрсдөө радарт үл баригддаг хэмээн гайхуулдаг СУ-57 онгоцоо ашиглаж чадахгүйгээр барахгүй дөнгөж сая нэгийг аэрдром дээр нь сөнөөлгөөд байна. Америк онгоц хамаагүй давуу гэдгийг оросын мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрдөг. Учир нь СУ-57 онгоцны радарын илэрц нэг метр квадратад 0.1 бол F-35 онгоцны хувьд 0.0015 буюу 66 дахин бага илэрцтэй. Энэ харьцуулалтаар бол Оросын армийн хамгийн сүүлийн үеийн онгоц нь агаараас эсэргүүцэх зэвсгийн хялбар бай болох магадлалтай. СУ-57 нь тэгж тооцоогдож байгаа бол бусад нь ойлгомжтой.
2-рт чанарын хяналт ба үйлдвэрлэлийн олон стандарт Орост тун сул байж ирсэн. Одоо ч тийм байна. Барууны батлан хамгаалахын зэвсэг техникийг зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хувийн гэрээт компаниудаас шалгаруулж, өрсөлдүүлж, чанарын хяналт, технологийн процессыг мөрдөж, тэгснээрээ тус бүрийн зэвсгийн систем нь техникийн үзүүлэлтийг бүрэн хангасан байдаг бол Оросын зэвсгийн үйлдвэрлэл нь төрийн өмчит компанийн мэдэлд, өрсөлдөгч гэж байхгүй, төрийн өмчит аж ахуй нь улс төртэй ойр, хамаарал бүхий хүмүүсийн компани болж таардаг. Тиймээс үйлдвэрлэл нь тогтвортой биш, улс төрчид дээрээс нь захирдаг тул чанарын хяналтын дүрэм журмыг дагаж мөрдөх албагүй. Энэ нь зэвсэг техникийн найдвартай байдал болон ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
3-рт харилцан уялдаатай ажиллах чадвар бүхий сүлжээ төвтэй тийм дайнд Орос бэлэн биш байна. Орчин үеийн аливаа дайн нь олон хэсэг нэгжүүдийн нэгдсэн ажиллагааг шаарддаг. Барууны цэргийн хүчин, ялангуяа НАТО-д цагийн бодит байдлын өгөгдөл хуваалцах, төрөл бүрийн нөхцөлд зохицуулсан хэсэг нэгжүүдийн нэгдсэн ажиллагааг удирдах асуудал системчлэгдсэн. Оросын армийн хувьд харин эсрэгээрээ. Шууд захирдаг, тушаадаг. Ингэснээр өөрийн цэргийн хүчин ба холбоотнуудтайгаа хамтран ажиллах бололцоо муу, энэ талын практик дутагдалтай. Нарийн түвэгтэй нөхцөлд, олон байршилд хэсэг нэгжүүд зэрэг зэрэг оролцож байж ялалт хангах ёстой. Гэтэл ийм тулалдаанд Оросын цэргийн урлаг аль 1980-аад оны түвшинд байна.
4-рт сургалт ба доктрина. Барууны цэргийнхэн нь сургалтын цогц хөтөлбөрүүдтэй, технологийн боломжуудыг хамгийн их ашиглах нарийн төвөгтэй доктринтой. Түүнийгээ боловсруулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Оросын арми чадавхитай байсан ч ийм ижил түвшний сургалт болон доктрины хөгжүүлэлт хийдэггүй. Ингэснээр Оросын хамгийн шилдэг гэж буй зэвсгүүдийг барууны зэвсгүүдийн эсрэг ашиглах үед сөрөг нөлөө харагдаж байна. Барууны улсууд нь онч болон нарийвчлалтай зэвсгээр зорилтот байг устгахыг зорьдог бол Орос хүний тоо болон галын хүчээр давамгайлсан тулаан хийх доктринтой.
5-рт эдийн засгийн хориг санкц Оросын армид сөргөөр нөлөөлсөөр байна. Эдийн засаг суларвал цэргийн технологийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Барууны орнууд их хэмжээний хөрөнгийг батлан хамгаалахдаа зарцуулдаг нь тасралтгүй инноваци, засвар үйлчилгээ болон зэвсэг, техникийн шинэчлэлт хийх өргөн боломж олгодог. Орос нь энэ дайны өнгөн дээр эдийн засгаа боймлуулж, төсвийн хязгаарлалттай тулгарч, Баруунтай ижил хэмжээний хөрөнгө оруулалтыг батлан хамгаалахдаа зарцуулах бололцоогүй байна. Зарцуулж буй хөрөнгийн ялгаа нь зэвсгийн дэвшилтэт систем хөгжүүлэх, үйлдвэрлэх, засварлах, бэлэн байдлыг хангах бололцоо олгодоггүй.
Төгсгөлд нь тэмдэглэхэд Оросын зэвсэг нь энгийн байдлаараа, тооны үзүүлэлтээрээ давуу талтай ч барууны зэвсэгтэй харьцуулахад үнэхээр дутагдалтай байна. Технологийн шинэчлэл, найдвартай байдал, нэгдмэл байдал, нарийвчлал, эдийн засгийн хүчин зүйл, цэргийн номлол зэрэг нь Оросын зэвсгийг барууны зэвсгийн эсрэг үр дүн султай болоход нь нөлөөлж байна. Оросын цэргийн технологи, стратеги, сургааль номлолд томхон өөрчлөлт оруулахгүй бол дайны үр дүнгийн зөрүү улам бүр нэмэгдэх талтай.
англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл36
ха ха ха, нөгөө улигт Дүгэржавын Номиндарь
Сүхбаатар Номиндарь хоёр чинь хөлсний сэтгүүлчид.
Дуусссааан,,,,бөгспутин,,,,
Бөгспутин үндсэндээ бөөн бөөн улаан мах,,,хэдэн мянган тонн чулуун зэвсгээр л байлдаж байгаамшдээ,,,,ямар сайндаа л хар тэнгсийн флотыг нь украинчууд хэдхэн дроноор сөнөөгөөд дуусгачихаж байхавдээ,,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
4.р.рейхын нохойны буунууд юу гэж үлээцгээж бна даа
Хэрэв гайгүй сайн зэвсэг пуужин онгоцоо өгчихвөл Укриан нь ялчиж магадгүй гэж амёрикууд болгоомжлоод байгаа юм ! Амёрикийн зорилго бол дайн удаан үргэлжлэх ! сүүлийн укриан цэргийг үхтэл байлдах явдал юм ! Номиндарь авгай укрианыг сүүлийн хоёр жил ялуулсан гэвч Жо өвгөн тэгэх хүсэлгүй байна ! Трамп бол бүр салаавч өгнө !
Оросыг эцээн сульдааж Афганы дайны дараа задарсан шиг зүйл болгох зорилготой
Талибаны засгийн газрын боловсрол хариуцсан удирдах албаны хүмүүс Оросд айлчлаад, ОХУ-н боловсролын яаманд уулзалт хийж бна. ккк Эмэгтэй хүнийг чулуугаар шидэж алдаг хүмүүстэй, дайн гэж хэлэхээр шоронд ордог 2 улс уулзаж, боловсролын салбарт туршлага солих , харилцаа хөгжүүлэхээ зөвлөлдөөд, яг нэг тэрэгний 2 дугуй. Мартсанаас Брeжнeвээс хойш ЗХУ үeд хамгийн дээд тал 700 орчим улс төрийн хоригдолтой байсан, 2024 онд ОХУ 1100 гаран улс төрийн хоригдолтой.
Үнэн юм хэзээ бичих вэ
Оросын зэвсэг тийм муу гэж өөрсдөө л өөрсдийгөө тайтгаруулж байгаа болохоос яс юман дээр анус өөрийнхөө алсын тусалт пуужингууд нь байгаа онохгүй тэнэдэг болсноос бүүр буцаан татаж байгаа,хэдхэн хоногийн дотор оросууд учрын дор нь олчихож байна, леопард,абрамсыг ямар ч ашиггүй гэдгийг нь харуулж өглөө,челенжерийг байлдаанд оруулахгүй байгаа шдээ,тэр стелс технологийн бөмбөгдөгчийг бүүр югославын дайны үеэр оросын зэвсэглэлээс хасагдсан С125 унагааж л байсан түүхтэй,барууныхан их л мундаг гэж рекламдаж өндөр үнээр зардаг л болохоос яг жинхэнэ байдааны үед ач холбогдол муутай нь харагдсан.Яагаад оросоос айгаад байгаа нь ядаж л кинжалын дайны пуужин хийж чадахгүй байгаад юм шүү дээ,хэрэв оростой байлдах дээрээ тулвал баруунд сармат,циркон,буревестник,посейдоны эсрэг хэрэлэх ямар ч зэвсэг байхгүйд л байгаам шдээ,та нар оросын нутгийн гүнд халдах зэвсэг өгвөөс түүнээс хэд дахин хүчтэй зэвсгийг та нарын эсрэг хэрэглэх аливаа талд бид ч гэсэн өгөх болноо гэснээс айгаад бна байден чинь
Америк НАТО-гийн зэвсэгнүүд арилжааны зориулалттай, Оросын зэвсэгнүүд хамгаалалтийн зориулалттай.
MТэр Сармат, Кинжалуудын чинь ид шидийг хараагүй л байна
Бахархаад байгаа юм уу оросын зэвсгээр .Тэнэг гар чи бид хоёрт ямар хамаа байна.Их өмөөрч гэнэ.
orosuud kinjalaar tanai amerikiin baharhal bolson eh oronch geh 1.5 terbumiin vnetei puujingiin sistemiig chin ustgaj ugsun ch dee. odoogoor 8 bateriag ustgaj haysan tul delhiid dunguj 108 bateria bii geed hen ch uguhgui bgaa ch de. ugvul orosuud dor kinjaldaad ustgan ch dee. Nuguu vnetei sistem chin uuruuguu sh hamgaalij chadahgui bna. Kinjal chin iim ayultai puujin za..
Тэгээд баруун үнэхээр давуу юм бол юун болохгүй байнаа...энд хариулаач
Энэ сэтгүүлч нээрээ үнэхээр инээдтэй амьтан юмаа хаха. Орос нь ялаад Украйны 13 сая хүн ам бүхий нийт нутаг дэвсгэрийнх 30 хувийг авчихаад бна шүү дээ. НАТО байдаг зэвсгээ өгөөд ч Орост ялагдаад байгааг хардаггүй мэддэггүй юмуу. Зэвсгийн хувьд Орос нь хамаагүй илт илүү бна. Ямар сургууль төгсөж хаана боловсрол эзэмшсэн хүн гэхээрээ ийн бичдэг юм болоо. Бүр ам ангайтал аваад хаячих юмаа. Гэхдээ инээд бэлэглэсэнд баярлалаа.
Эмээ уу,,,тэнэг ээ,,,
Барууныхан АНУ НАТО тэр чигээрэй ганц улс тай байлдаад байж их хуцах юмаа 1941-45 онд бас л Германтай бүгд нийлээд бараа гүй биздээ
Дайны байдал улам бүр хурцдаж байна. Орос эх газар руугаа пуужин харвуулаад зүгээр хараад суухгүй л байх. Бид болзошгүй эрсдэлд хэр бэлэн байна. Хэн нэгний буруу зөвийг шүүж сошиалаар хэрэлдэж суухаар асуудал хүндэрвэл бид яах вэ гэдгээ бодох хэрэгтэй байх. Бензин шатахуунаас эхлүүлээд олон асуудал үүснэ.
Оросыг өмөөрөөд үхчих гээд байгаа троллуудыг би гайхах юм. Дайн дэгдсэн нийт буруугийн 100% буруу Оросын түрэмгийлэл шүү дээ. Тусгаар тогтносон Украинд хэн сонгогдож хэн засаглахыг зааж захирах гээд нутаг дэвсгэр рүү халдан түрэмгийлээд байж байгаа царай нь энэ шүү дээ. Орос дайнаа зогсоогоод Украиныг зөнд нь орхичихвол цус урсахгүй. Ердийн энэ үнэнийг ойлгохгүй байна гэж үү???
Эргүү тэнэг хогоо,ПУТИН аль 2004 оноос барууныханд ,нато-д анхааруулж байсан (бараг гуйсан ингэж болохгүй гэж), нато яасан , гөлөг хуцсан чинээ тоогүй , үр дүнд нь Орос Орон асар хүчтэй боллоо, бааварт бөөсөн тархиа базуулсан хогоо, өнөөдөр муудалцаад маргааш нь байлдана(түрэмгийлнэ)-гэж байдаггүй юм , дайны өмнөх нь 10-15 жил үргэлжилсэн,Орос Орон харин ч их тэсвэр гаргасан,тэнэг илжигээ
Бөгспутин шүтээнтэй оркоо,,,эмээ уу,,,
саяхныг хүртэл баKал ороолттой байлаа даа
Удахгүй төгсөнө Путин
Талибаны засгийн газрын боловсрол хариуцсан удирдах албаны хүмүүс Оросд айлчлаад, ОХУ-н боловсролын яаманд уулзалт хийж бна. ккк Эмэгтэй хүнийг чулуугаар шидэж алдаг хүмүүстэй, дайн гэж хэлэхээр шоронд ордог 2 улс уулзаж, боловсролын салбарт туршлага солих , харилцаа хөгжүүлэхээ зөвлөлдөөд, яг нэг тэрэгний 2 дугуй. Мартсанаас Брeжнeвээс хойш ЗХУ үeд хамгийн дээд тал 700 орчим улс төрийн хоригдолтой байсан, 2024 онд ОХУ 1100 гаран улс төрийн хоригдолтой.
Талибаны засгийн газрын боловсрол хариуцсан удирдах албаны хүмүүс Оросд айлчлаад, ОХУ-н боловсролын яаманд уулзалт хийж бна. ккк Эмэгтэй хүнийг чулуугаар шидэж алдаг хүмүүстэй, дайн гэж хэлэхээр шоронд ордог 2 улс уулзаж, боловсролын салбарт туршлага солих , харилцаа хөгжүүлэхээ зөвлөлдөөд, яг нэг тэрэгний 2 дугуй. Мартсанаас Брeжнeвээс хойш ЗХУ үeд хамгийн дээд тал 700 орчим улс төрийн хоригдолтой байсан, 2024 онд ОХУ 1100 гаран улс төрийн хоригдолтой.
Орос украйн гэж том ярихаасаа өмнө 126 н гишүүндээ зөв хүн сонгохоо бодоо хө .олон улс дайн тулааны талаар бүл мулт үсрэхээ болио хө
😂
Москва руу буудаад нэг үздээ ХОХОЛУУДАА.Хариуг яаж өгөхийг төсөөлөөд ч хэрэггүй.Газартай нь харин ч нэг тэгшлэх байх шүү КИЕВ-ийг.
Москва руу буудаад нэг үздээ ХОХОЛУУДАА.Хариуг яаж өгөхийг төсөөлөөд ч хэрэггүй.Газартай нь харин ч нэг тэгшлэх байх шүү КИЕВ-ийг.
Haan orosiin zevseg tehnik hotsorogdood amerik barunii zevseg tehnikeer ukrianuud ylaad bna. 2 jil baruunii zevseg tehnikiin davuu taliig ogt haragdaj baisangui dee. nuguu Avraws tank, leopart tank, Bredlili hyagt, fransiin duguit tank, Himmars puujingiin sistem, Bampirs puujingiin sistem Javilen tank esergvvtsegch geed l buun reklamdsan zevseg ni odoo orosiin hotsorogdson zevsegiig diilij bn uu daa.Nuguu amerikiin Eh oronch puujingiin sistem 1.5 terbum dollariih baij ukraind 6 bateriag sunuuj ugsun chin odoo dahaij uguhgui geed bna.. iim bhad nuguu baruunii undur tehinilogiin zevseg haan ilt davuu bna. hervee tiim bol yagaad hotsorogdson zevsegtei orosuudiig but tsohihgui bnaa.. Nomindaria dandaa hudalaa bicheed onigoo bolood bna. orosuud ylaad ybj bgaa shuu.
Эмээ уу,,,лхамсүрэн тэнэг ээ,,,
hujaa hurliizaa bodit baidaltai evler za. tanai amerikd oligtoi neg ch zevseg algaa. haan tiim amerikiin gaihshigt zevseg bnaa. chi negiig heleed uguuch garaa. aimaar undur tehnilogiih gej reklamdsan vnendee hog l baidag daa..
оросууд эртнээс 1 хүний дарангуйлагч нийгэмд амьдарсаар ирсэн Дарангуйлагч шүтдэг оросууд үргэлж барууны орнуудаас ядуу ирсэн хандлага одоо ч хэвээрээ байна Дарангуйлалт нийгэмтэй улсад технологи хөгжих ямар ч боломжгүй технологиор үргэлж хоцрогдсоор байх болно Технологи хөгжихөд түүнийг бүтээх үүрэгтэй эрдэмтэд инженер зохион бүтээгч нарын сэтгэн бодох эрх чөлөөтэй орчин байх ёстой
технологи технологи л гэхийн тэр технологи чинь байгалийн баялаг байжийж хэрэг болдгийн,боловсруулах баялаг байхгүй бол мянга технологи байгаад яахийн,үр тариа нь байвал чулуун тээрмээр тээрэмдэх,ухаалаг супер тээрмээр тээрэмдэх ямар ч ялгаа байхгүй,зөвхөн нэг цагт гаргах бүтээмжээр л ялгагдана,гарсан гурилыг гал түлж талх болгох,цахилгаан плитагаар болгох ялгаа байхгүй,талх л гарна,харин ч гал дээр болговол маш хямд тусна,орост үр тариа нь байгаа болохоор түүнд нь шунаж л барууныхан өширч дайн өдөөгөөд байгааг ойлгодоггүй ээ,бас технологи байхгүй хоцрогдсон ч гэх шиг,барууны хоригт орлоо ч эдийн засаг нь өсөөд байгаа чинь технологитоо байгаам биш баялагт хамаг учир нь байгааг харуулаад бна,оросоос хий,нефть авахгүй гээд "томорсон" ёвропт эдийн засаг нь сүйрч байгааг хардаггүй юмуу хаашаа юм???
Yamar.duusdag.ugui.tsergiin.nusgai.ajillagaa. ve.bolivol.taarna