sonin.mn

8-р сарын 12-нд БНХАУ, АНУ-ын хоёр тал "Хятад, Америкийн Стокгольмын эдийн засаг, худалдааны хэлэлцээний хамтарсан мэдэгдэл" гаргажээ. Хятадын бараа бүтээгдэхүүнд (Хонконг болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсээс ирсэн барааг оруулаад) ногдуулах нэмэлт тарифын арга хэмжээгээ үргэлжлүүлэн зохицуулахаа АНУ амлав. Наймдугаар сарын 12-ноос эхлэн 90 хоногийн хугацаанд харилцан тэгш үйлчлэх 24 хувийн тарифыг үргэлжлүүлэн зогсооно. БНХАУ 8-р сарын 12-ноос эхлэн АНУ-д ногдуулах 24 хувийн нэмэлт татвар болон тарифын бус холбогдох сөрөг арга хэмжээг 90 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн зогсоох гэнэ.


Г.Бямба