Одоо УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт эцэслэн гарч сурталчилгаа эхлэхээр монголчууд солиорч эхэлдэг. Аль нам, эвслийг дэмжих эсэх, хэн хэнийг дэмжих дэмжихгүй асуудлаас өөрийг үл анхаарна, маргана, хэрэлдэнэ. Гэтэл хамгийн гол бөгөөд чухал асуудал бол хулгайч, дээрэмчин, авилгач төр засаг халагдаж, солигдох уу, үгүй ядаж хулгай дээрэм нь багасах эсэх асуудал юм. Энэ асуултад би үгүй гэж хариулна. Учир нь маш их бохирдсон төр засаг нэг удаагийн сонгуулиар бүрэн цэвэршихгүй, тийм зүй тогтол дэлхийд байхгүй. Үүнийг тайлбарлахыг хичээе…
Парламентыг залуужуулахын эерэг, сөрөг талууд
Энэ удаагийн УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой. Аль аль нам залуу хүмүүсийг олноор оруулав. “Залуу хүмүүс” гэдэг бол монгол ойлголтоор туршлагагүй, танихгүй, мэдэхгүй хүмүүс юм. Одоохондоо цээж зураг, нэр хоёроос өөр юм алга. Нэрсийн жагсаалт эцэслэн гарсны дараа намтар түүх нь гарна байх. Гэхдээ л сар гарангийн дотор “сайн залуу” олж сонгох нэн түвэгтэй.
Залуусыг “төр барих туршлагагүй” гэж шүүмжлэх. Үнэхээр ч төр барьсан ямар нэг туршлага байвал тун сайн. Нөгөө талдаа “хуучин” улс төрчид “төр нураах”, “баялаг хулгайлах” арвин баялаг туршлагатай. Төр нурааж, хулгай хийхийг туршлага гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.
Иймээс би залуу хүмүүсийг олноор дэвшүүлснийг хандлагын хувьд зөв гэж үзэж байна. Гэхдээ чухам энд шинэ аюул үүснэ.
Өөрөө нэр дэвшиж чадахгүй болтлоо нэр нүүрээ алдсан хууччуул хэдэн залуу олж, нэрийг нь дэвшүүлсэн бол тэдгээр залуус “кнопчин” болохоос хэтрэхгүй. “Кнопчин залуус” олноороо бий болбол нөхцөл байдлыг бүр муутгах хандлага үүсэх нь гарцаагүй. Түүнээс гадна шинэ залуус бат нягтарсан бүлэг болон бүрэлдэж амжаагүй байгаа. Энэ нь тохиолдолд монголоор бол “урвалт”, улс төрийн хэллэгт “шилжилт” хийх хандлага хар аяндаа үүснэ.
Залуус хуучин улс төрчдийн өрсөлдөөн, тэмцлийн явцад хэд хэдэн бүлэг болон хуваагдаж, өрсөлдөн тэмцэх магадлал нэн их.
Аль аль намын залуусын нийтлэг төрх нь баян, баруунд боловсрол эзэмшсэн, гадаадын аль нэг төсөлд ажиллаж байсан, гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс зонхилж байгаа нь ажиглагдана. Баруунд боловсрол эзэмшсэн залуусын давуу тал нь ажилд махруу, багаар ажиллаж чаддаг, зүтгэлтэй зэрэг шинжүүд болно. Харин дутагдал нь монголын нийгмийг Барууны онол, туршлагад чихэн оруулж, тохируулахыг оролддог, монголын нийгэм, ард түмнийхээ сэтгэл зүйг мэддэгггүй. Хэдэн жилийн өмнө бол социализмын гэсэн юм болгоныг эвдэж, түүний оронд Барууны гэсэн онол, туршлагыг Монголд нэвтрүүлж болж байв. Өнөөгийн Монгол бол ингэж баруунжуулсны үр дүн мөн. Энд “муу юм” их гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Одоо бол эвдээд байх “социализмын юм” үлдээгүй учраас буруу зөрүү, алдаатай байгуулсан “капиталист” системдээ засвар хийж, шинэчлэх ёстой болж байна.
Одоо авилгач, хулгайч, дээрэмчин төр, түүнийг буруу механизмыг эвдэж, түүний оронд арай шударга, нийгэмд тустай төрийг бий болгох цорын ганц зорилго буй. Онолын хэллэгээр бол нуран задарч буй өнөөгийн антисистемийн оронд нийгэм, үндэстэнд ээлтэй шинэ систем бүтээх зорилго юм.
Залуустай холбогдсон бас нэг будлиан заавал гарч ирнэ. “Ямар хүнийг залуу гэж үзэх вэ?” гэсэн асуултад хариулах нэн түвэгтэй. Ямар ч гэсэн залуу хүн болгоныг “шинэ” гэж үзэж болохгүй нь ойлгомжтой.
Жишээ авъя: УИХ-ын Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нэр дэвшчээ. Насаар бол мэдээж залуу ангилалд орох мэдлэг, хичээл сурлага сайтай залуу. Харин Ц.Элбэгдоржийг дагах болж, түүний хуулийн зөвлөхийн ажилд орсноосоо хойш “эвдэрч” эхэлсэн. Ц.Элбэгдоржийн болохгүй, бүтэхгүй бүх хуулийг боловсруулж, зүтгүүлэх ажлыг чадамгай хийж ирсэн. Энэ утгаараа тэр яах аргагүй хуучин хүн. Ч.Өнөрбаярыг яаж ч харсан Ц.Элбэгдорж харагдах бөгөөд түүний “бие төлөөлөгч” гэж үзэж болно. Мөн энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн О.Баасанхүүг яаж ч харсан Н.Энхбаяр гэж харагдах нь мэдээж. АН-ын жагсаалтын 21-д бичигдсэн Энхтөрийн Галбадрал “Мон-Атомын” гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал, МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг ажил алба хашиж байсан энэ залууг Ц.Элбэгдоржийн хүн гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй. Э.Галбадрах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн намууд хариуцсан зөвлөхийн албан тушаалтай. Үүний зэрэгцээ АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх давхар хийдэг. Хоёр намд зэрэг ажилладаг өөр хүн би мэдэхгүй. Өөрөөр хэлбэл МАН, АН-ыг холбогчийн үүрэг гүйцэтгэдэг энэ хүнд итгэх үндэслэл тун бага. Миний мэдэхээр АН-д 9 фракци байдаг. АН-ын удирдлагыг бүрдүүлэхэд фракци болгоны төлөөллийг оруулж болно. Энэ нь амархан бөгөөд хэл ам багатай. Харин УИХ-д нэр дэвшүүлэхэд фракци болгоны төлөөллийг оруулахад түвэгтэйгээс гадна хэрүүл хэл ам ихтэй. АН-д хэрүүл гараад байгаагийн шалтгаан нь ердөө л энэ.
Тэгвэл МАН-ын жагсаалт илүү юу ? Үгүй л дээ. МАН-ын хэрүүл хэл ам далд, нууц явагдаж байгаагаараа л ялгаатай.
МАН маш олон залууг жагсаалтдаа тун ч зоригтой оруулжээ. Голдуу салбарын инженер-техникийн ажилтнууд. Эдгээрийг технократ гэж нэрлэдэг. Голдуу салбартаа ямар ч нэг амжилт үзүүлсэн залуус орсон жагсаалт гоё харагдах нь мэдээж. Гэхдээ технократын тоо хэмжээ хэрээс хэтэрвэл амжилт олох нь байтугай, гай болох нь элбэг.
МАН-ны жагсаалтад залуу насныхаа ихэнхийг гадаадад сурч, ажилласан хүмүүс ч байна. Мөн гэр бүлээрээ гадаадад амьдардаг хүмүүс ч байна. Бизнесээрээ нягт холбоотой хоёр залууг зэрэг дэвшүүлсэн явдал ч байна. Ийм хүмүүс гадаад онол номоо муугүй мэдэх нь ойлгомжтой боловч Монголын нийгмийн бодит нөхцөл байдлыг мэдэх эсэх нь тун эргэлзээтэй.
Түүнээс гадна технократ сэхээтнүүд элдэв төрлийн математик загвар, “сүр сүр” төслүүд санаачлах төрөлхийн гэмээр гажигтай байдаг ба энэ нь элдэв төрлийн алдаа гаргах үндэс болдог. Ардчиллын жилүүдэд манайд элдэв төрлийн математик загвар зохиох оролдлого олон удаа гарсан боловч бүтэлтэй болсон, хэрэгжсэн ганц ч загвар байгаагүй. Технократ сэхээтнүүдийг ЗГ, яам, агентлагт том том төсөл удирдах, хэрэгжүүлэх, экспертийн үнэлгээ өгөх зэрэгт ажиллуулж зүтгүүлбэл хамгийн үр дүнтэй байдаг. Харин технократ сэхээтнүүд парламентад олон байх нь үр дүн муутай. Энийг харгалзсан байх гэж найдаж байна.
Бүлгүүдийн өрсөлдөөний үр дүнд
МАН, АН хоёр олон фракцитай. МАН нь зарладаггүй, АН нь зарладаг. МАН, АН хоёр хуучны хэллэгээр “шилдэг тэргүүний” залуусаа дэвшүүлсэн гэж үзвэл тун их эндүүрэл болно. МАН-ыг залуусыг сонгон авах ажлыг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр голлон гүйцэтгэсэн нь эргэлзээгүй. МАН-ын нөлөө бүхий бусад хүмүүс 2-3 хүн “шахсан” байж болох ч энэ нь онцгой ач холбогдолтой биш. АН-ын залуусыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр голлон бүрдүүлсэн гэж бүрэн итгэлтэй дүгнэж болно. Бие биенээ хуурсан, хулхидсан тухайд бол ярих ч юм биш. Энэ тохиолдолд нэр дэвшсэн залуусыг дээр нэр дурдсан хүмүүсийн фракци сонгон авах нь мэдээж хэрэг. Энэ нь илт мэдэгдэж, мэдрэгдэж байгаа. Нэр дэвшсэн залуусын намтар, түүхийг үзэж, жишиж харьцуулахад хэн нь хэний хүн бэ гэдэг нь гараад ирнэ.
Энд би МАН, АН хоёрыг залуу хүмүүсийн нэр дэвшүүлж “буруу юм” хийсэн гэж зэмлээгүй, харин залуусаа фракци фракцаас “төлөөлөл” болгон дэвшүүлсэн гэдгийг онцлон дурдаж байна.
Чин үнэнийг хэлэхэд МАН, АН-ын дотоодод олон нийтийн үл мэдэх, далд бөгөөд хатуу ширүүн өрсөлдөөн эдүгээ ид явагдаж байна.
Жи: Ц.Гарамжавыг баривчилсан хийгээд сулласан, СЕХ Н.Номтойбаярыг бүртгэхээс татгалзсан хийгээд Шүүхээс бүртгэхийг шаардсан зэрэг “адал явдлуудын” эх үүсвэр нь МАН дотоод зөрчилдөөн тэмцэл юм. Чухам энэ дүрэмгүй, харгис өрсөлдөөний улмаас сонгуулийн үр дүн хаашаа ч, яаж ч эргэж болно.
Жи: Энэтхэгийн ЕС Нарендра Моди-ийн “Бхаратия Жаната” нам парламентын 500 суудлын 400-г авна авна гэж өөрсдөө ч, дэлхий дахин ч бодож байв. Гэтэл Модийн нам парламентын 292 суудал, сөрөг хүчин нь 234 суудал авч ялсан ч биш, ялаагүй ч биш хөгийн байдалд ороод байна. Ийм явдал манайд тохиолдохыг хэн байг гэхийм…
Чухам энд л гол аюул байгаа юм. Учир нь яг намаасаа биш, нэр бүхий хүмүүсийн удирдсан фракцаас нэр дэвшсэн залуус сонгуулийн “маргаашаас” эхлэх намуудын фракци хоорондын дайнд татагдан оролцох “нянгийн хордлого”-той УИХ-д орлоо гэсэн хэрэг юм. Анхнаасаа нянгийн хордлоготой бол цаашдаа “фракцлах өвчин”-өөр өвдөх нь гарцаагүй. Ирэх 4 жил улс төрийн хувьд их хүнд, үймээн самуунтай жилүүд байх нь эргэлзээгүй. Энэ жилүүдэд юу юу гээч тэмцэл болж, ямар ямар дайн өрнөхийг жичид нь бичиж таарах байх…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл28
Zaluus yaj daajignadagiig 90 ond harsan baihaa, odoo dahiad boliiyoo.
өндөр магадлалтай анализ ирэх жилүүдэд уйдашгүй атгасан шороо бүр мөнгө болно доо сайхан сайхан
хулмасны халдвар, хулмасны хордлого. заа за. хулмасны ерөндөг л хэрэгтэйн байна. спираль antidotes.
Zaluus bol 90 ond batuul dorligjob jenko elbeg saihanbileg zi enhbold da ganbold sosorbaram enhsaihan geed yaj suitgeed urbagch bolson odoo bur dor hulgai l gej orj ba an hulgaich urbagchid uur uurhai Ukraine dalbaa bariad daraagiin Ukraine bolgoh geed guij ba terbumaar sanhuujuulj
ОРТОЙ л ... Ер нь оргүй юм хэлдэггүй " онолч \ судлаач \ " шүү ...
баабрыг бодвол ганаа хамаагүй дээр БААБАР ХУДАЛ ХЭЛЖ хагалан бутаргах үзэл суртал нь украйны ацисттай адилхан
МАН АН гэсэн хоёр том намын жагсаалтын эхний 10 хүмүүс бол баараггүй гишүүн болно ! АН ын жагсаалтын 17 д байгаа Амаржаргал ёрөнхий сайд агсан гишүүн болохгүй ! Өөрийгөө 17 д зоож монголын ард түмнийг бассан хүн дэ ! ХҮН намын эхний хоёр гишүүн болно ! Номтын эвсэлээс 1 хүн буюу Номт өөрөө гишүүн болно ! Жагсаалтын бусад 23 хүнийг гишүүн болохыг ард түмэн биш бурхан тэнгэр мэднэ дэ тэр өдөр ! Дэвшсэн залуу хүн нь өөрөө угаасаа тоймгүй баян хүн биш л бол баараггүй идэж ууж авлига авна ! одоо өлөн байгаа ! Хууччуул нь их цусалсан боловч цадаагүй байгаа ! Хичнээн цусалсан ч Монголын бөялаг ямар барагдах биш ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Бадари тахар уг нь эхний Санааны хувьд зов.МАН-АН 10-10 дэвшигчид УИХ орно гэдэг. 2. Чи энэ Ганаа судлаачаар Су .Батболд (туучий гэх) дайруулаж ? Зондоо л шуумжилэн бичсэн биз дээ? Хоер Монгол хун хэрэлдэж муугаа узэж Байвал чамд сайхан байдаг юм уу? Одоо болсон зугээр. Унэхээр тэр Туучий гэх Сул.Батболд идсэн шамшигдуулсан авилгалдсан юм Байгаа юм бол ХУУЛИЙН байгуулагаар шалгуулаа! Чи оороо! Одоо бол Баабар,судлаач Ганаа, Де-Факто Жагаа ,гээд цоохон авторуудын Нийтлэл уншууртай бн Ш дээ! Тахар чи оороо ажилаа хийж Оороо тэр туучийгаа хуулиар шалгуулаа! Хийсэн юмтай л хун бх. Шалгуулаа !
орсын сүүлчийн эзэн хаан гудамжаар жагсаж явсан ажилчин иргэдийг шууд буудаж алж байснаас цуст ням гариг гэж нэр өгч байсан ах лүү белорусын ерөнхийлөгчийг цуст дарагуйлагч гэж нэрлэсэн элбжгдоржиййн суртал ухуулагч баабар гитлерийн сурталч геббельсийн хаана нь ч хүрэхгүй атлаа белорус орос хятад монголын хооронд мөн их холхио ятгалга их тавих юм гаазын шугамтай болох монгол хүний мөрөөдлийг хятадтай хятадгүй ОРОС монголд тавьж таарна Орос монголыг хятадын эрхэнд байдаг мэтээр хятадыг АХАА" гэж дууддаг мэтээр их доромжлох юм монгол хүн хятад хүнийг хэзээ ч ах дүү" гэж дуудаж сураагүй АХ ЛҮҮ"" ЗӨВЛӨЛТИЙН гэж дуудаж сурсан гучмн хоёр оноос чан кай шийн монгол дилав хутагт мөн америк зөвлөхийн явуулгаар дотоодын муухай харь хэлтэн төвд лам нар бослого гаргаж гадаадаас германтай гэрээтэй япон манж гамин хоёр талаас хавсран довтолж монголын ардын засгийг унагахаар
унагахаар довтолсныг монгол орсын гучин зургаан оны гэрээтэй тул хамтран довтолж ялсан лам ар устсан дэмид сайд япон руу ачичхана шүү гэж байгаад баригдсан
Баярлалаа
зөв л юм хэлсэн байна. Гайгүй нуруутай зүйлүүд дурджээ
Америк жижиг орнуудад хөндлөнгөөс оролцож алтын нь авах шунал цаана нуугддаг. Гэхдээ иргэддэнэ ашгаа өгдөггүй. Дотроос нь хагалан бутаргадаг. Үүнээс чин л тогтвортой хөгжлийн тбб гарсан. Байгальд ээлтэй.
харвасан өвгөний хагас дутуу солиорлоо нэг их хүнд хэрэгтэй юм биччихлээ гэж бодож байгаа байх. үгүй дээ хагас харвалтынхаа эм тарианы мөнгө МАН болон АН-г хагаралдуулах үүрэг авсан гүзээтэй баасныхаа мөнгө горилогч Жэнко шар шулам нарын санааг ил болгогч зөнөг өвгөний хор найруулсан галзуугийн тэмдэглэл.МАН-с нэг ч хүний нэр бичиж чадаагүй байгаа биз дээ бичвэл нүдээ чилтэл харах олон хүнийг хордуулж алж байгаа хорт түлшээр олсон цустай мөнгөний нь шавхруу орж ирэхгүйдээ. насны эцэст ингэж ч амь зуух гэжээ.
Миний ganaa.mn блог яг одоо 3.742.571 хандалттай байгаа. Монголд ийм олон хандалттай хувь хүний блог байхгүй. Энэ амжилтыг чам шиг тэнэг лалар яагаад ч гутааж чадахгүй. Судлаач Х.Д.Ганхуяг.
Баабарыг бодвол ганаа судлаач арай бодитой юм ярина шүү баабар элбэгээ шиг юмнууд 90аас 2000 гаад оны үед яаж бужигнуулж билээ одоо тийм юм бүү болоосой
Ер нь «equals “ болоод бг. Гэхдээ Баабар бол BIG PICTURE MAN! Оюуны Гигант л даа. Социал-демократ нам гээчийг анх Монголын туухэнд байгуулсан хун шуу дээ! Дэлхий дээр Соц-Интерн чигийг тодорхойлож байна! Гана эрдэмтэн судлаач бол зоригтой ухаантай хун! Зондоо л хэлмэгдлээ дээ. Дарга настай бол ТУЛЖ байсан даа! Ганххуяг судлаач ! Иргэний дуу хоолой! Бид Бугд загас шиг дуугуй ,8 мин дурсамжит загас шиг байхад! Монголын Тор засаг социал демократ юм бол Тор засаг авч Ажиллилуулаасай! Туршлага гэдэг Агуу зуйл дээ!
Дарга нартай тулж байсан!Ганаа судлаач
Дарга нартай тулж байсан!Ганаа судлаач
Оюунэрдэнэ системийн авлигал гэхээр хэн нэгнийг яриад шаагаад. Системийн авлигал бол намаар дамжиж, улс даяар хэрсэн нам, бизнес холилдсон авлигалын тогтолцоо. Энэ сисиемийн автор нь МАН, туслах нь АН. Сонгуульд зарцуулж байгаа энэ их мөнгийг буцаагаад тендер, төрийн алба, төрийн өмчийг шамшигдуулж, хулгайлж л олно. Үүнийг МАНгас нам гаргууд хийдэг. АНус нам нь яг хуулдаг.
МАН -аас өөр тэмцэж байгаа нам байхгүй МӨН-ын төлөө саналаа өгнө үү
Jenkogiin tulburtei eeljit bichleg
An bol gadnii irged orgon zaisan urbagchid erliizuud udirdaj ba mafia buleglel odoo Ukraine araas oruulna geed udirdagch nar ni Ukraine tug dalbaa. Manduulaad gadnii zahialgaar oroltsoh ba
Хулгайч хулгайчийн бариарай гэж энэ. 30 жил тасралтгүй луйвар хийсэн ардчиллыг гутаасан хулгайчууд сонгуулиар ариун цагаан амьтад
Хонгилын байлдаанаа үргэлжлүүлэх нь гоё.
Та биеэ сайн бодоорой. Ойлгууштай, уншаад мэдлэг мэдээлэл нэмсэн нийтлэлүүд бичдэг шүү.
Бүү хор хутга өвгөн гуай
Ганаа ах та ийм хэдэн мөр бичээд хэдийг авдаг вэ? Гайгүй бол дүү нь бас бичмээр байгаа юмаа