sonin.mn

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийлээ.



Энэ үеэрээ тэрээр: "Өнөөддрийн УИХ-ын чуулганаар миний өргөн барьсан "Үндэсний баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл'-ийг 48 гишүүн дэмжиж, баталлаа. Энэ бол Монголын өв соёл, түүн дотроо адууны соёлыг сурталчилах, уяачдаа урамшуулах ач холбогдолтой юм. Монголчууд эртнээс жороо морио уралдуулж, бахархаж цэнгэн наадаж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. 1993 оноос эхлэн жороо морь уяачдын баярыг тэмдэглэн ирсэн байдаг. Улс, аймаг, сумын наадамд жороо морь уралдуулж айрагдаж, түрүүлсэн уяачдад Үндэсний баяр наадмын хуулийн дагуу улс, аймаг, сумын цол чимэг олгох асуудлыг тус хуулиар баталлаа.



Эрлийз, Монгол адуу гэж яригдах болсон цаг үед жороо морь бол цэвэр Монголоороо байгаа, адууны соёлыг тээж яваа, уяачдын бахархал болсон адууны соёлын хэлбэр юм.



Залуу малчид, залуу уяачид, түүний дотор Монгол мориороо уралддаг уяачдын хөдөлмөрийг төрийн хэмжээнд дэмжих асуудал шийдэгдлээ. Миний хуулийн төслийг батлахад дэмжиж, хамтран ажилласан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл болон бусад гишүүддээ гүн талархал илэрхийлье. Монголын соёлын тусгаар тогнол, ондоошил бол Монгол төрийн бодлого, Монгол хүн бүрийн үүрэг байх ёстой. " гэв.



М.Чой