Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" амжилттай сайхан болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.
Дөрөвт үлдсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал “цогт” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэншувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр ЦЭРГИЙН ХАРЦАГА цолд хүрлээ.
Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр, сумын заан Ө.Даваацэрэн, сумын заан Г.Мөнх-Ёндон нар үлдэв.
Тав даван шөвгөрсөн аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр нар“өсөх” чимэг нэмсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Өлзийбаярын Даваацэрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Гансүхийн Мөнх-Ёндон нар ЦЭРГИЙН НАЧИН цол хүртсэн юм.
Маргааш буюу зургаадугаар сарын 01-ний 09:00 цагаас Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан, 02-нд 13:00 цагаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Сэтгэгдэл5
Haruushtai barildaan bailaa Shine arsland amjil husie
Nytagiin dyy Cherennaymdaa ylasiin bayaraar sain barildaj ylasiin choltonii egneend orooroi hemeen yereeye....zailsgyi cholton bolno;...(ene jil ylasiin zaan ch abch medne)demjinee....
Номиндалайд хэдийг өгчихөв дөө. Өсөхбаяр бууж өгөх хэрэггүй л байсан юм даа.
Юуны чинь өгөх буух вэ, хоёр сайранг сай хан шүү тэрий буулгасан даа !
Esehbayar yagaad ch hayahgyi hyn baina lee,setgel zyin tenhee myytai hyn haragdlaa....Naadamaar taarbal dahiad l ynagana,manai beh barildaan ni hedelgeen dyndaa mehee hiideg harilzaa ni daanch eer eer haragdlaa..........