sonin.mn

Монгол Улсын болон ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотын биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын туршлага солилцох уулзалт энэ өдрүүдэд болж байна. Уулзалтаар хүүхдийн спорт, бие бялдрын хүмүүжил, дунд сургуулийн спортын хөгжлийн талаар илтгэл тавьж, санал солилцон өндөр зэрэглэлтэй тамирчдын залгамж халааг бэлтгэх цогц бодлого боловсруулах ач холбогдолтой юм.  Арга хэмжээний нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. 


May be an image of 1 person and text

May be an image of 2 people and text

Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга “Спортод амжилт гаргах нь чухал боловч үүнд хүрэх замд өсвөрийн тамирчдын бие бялдарт анхаарч, системтэй бэлтгэх нь нэн чухал юм. Тиймээс гадны улсын сайн туршлагаас харилцан туршлага солилцох энэхүү арга хэмжээ бол цаг үеэ олсон, ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэлээ. Тус арга хэмжээгээр “Монгол Улсын баг тамирчид өвөл, зуны олимпын наадамд анх оролцсоны түүхэн ач холбогдол”, “Дугуйн спортын түүхээр дамжуулан өсвөрийн тамирчдын хүмүүжилд нөлөөлөх нь”, “Бүх Оросын Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн спортын иж бүрэн сорил” зэрэг илтгэл тавина. Харин маргааш жүдо, чөлөөт бөхийн мастер класс тоглолт зохион байгуулах юм.